Showing posts with label Legal/Law. Show all posts
Showing posts with label Legal/Law. Show all posts

Sunday, August 21, 2016

WTO| Republic of China: Accession Article 15

Notes from Kelley Drye & Warren LLP Conference. Washington, DC. July 2016

Economists and lawyers started to discuss whether China’s economy will be considered as ‘market economy’ as WTO accession expires on December 11, 2016. As December approaches, China will want all of section 15 to expire, thus attaining ‘market economy’ status. However, the competing arguments are this:


1/ Within the 15 years (since 2001) have China proven itself as a ‘market economy’ to its competitors;
2/ Did China played by the ‘market economy’ rules and regulations both regionally and globally;
3/ China’s biggest 500 companies are state-owned, according do this stats, China is not a ‘market economy’, after expiration of Section 15, what would China do with these 500 companies;
4/ The Chinese government’s role in import, export, subsidies control will have to loosen ‘if’ China were to be considered as a ‘market economy’;
5/ WTO Section 15 controversy is really based on the US Congress’ GATT filings;
6/ Growing concerns over worldwide economic elites leading the market and telling the world how to run its economy;
7/ China is not playing by the rule, has not been, and will not;
8/ China’s overcapacity of aluminum, silver, and steel will force government control on import, and subsidies, and pricing;
9/ What model of trade would China exemplify? ‘Market economy’ creates distortions and if China is aware of the situation, then China will take different approach;
10/ Unclear value of trade agreements between the EU, China, the US and Canada;
11/ Expiration of 15 years will only apply to 15 a, iii; rest of them will remain.
The recent ruling from the international arbitration on the China-Philippines island dispute is one of the realistic pictures of Chinese approach towards international law and order. The disapproval of the verdict and the continuation of the militarization of the Spratley Island jeopardizes the overall peace and security of the region by forcing neighbor countries to further militarize for national security purposes.

Notes from Kelley Drye & Warren LLP Conference. Washington, DC. July 2016.

Related links:
  1. State-owned companies of China:http://fortune.com/2015/07/22/china-global-500-government-owned/
  2. Wiley Rein LLP LAW360:http://www.wileyrein.com/media/publication/159_China-Can-Still-Be-Treated-As-A-Nonmarket-Economy-After-2016.pdf
  3. WTO China Accession:https://www.wto.org/english/thewto_e/countries_e/china_e.htm
  4. PCA verdict: http://www.pcacases.com/web/view/7

Saturday, July 30, 2016

Constitution


Энэ хэдхэн vгэнд Монгол улсын тусгаар тогтнол, тvvx оршдог. Хамгийн чухал хэсэг нь: "Монголын ард тvмэн бид" гэж байгаад vндэсний эв нэгдэл оршино.


                                       http://legalinfo.mn/law/details/367?lawid=367

Monday, July 18, 2016

БНХАУ-Филиппин ОУА

2013 оноос хойш арлын маргаантай байсан БНХАУ-Филиппин хоёрын зарга олон улсын арбитр дээр шүүхдэж өчигдөр шийдвэр гаран Филиппин ялав. Ямааны мах халуун дээрээ гэдэг шиг-энэ сэдвийг сонирхогчид болсон явдлаас хуваалцъя. Стратегийн судалгааны хүрээлэнгээс зохион байгуулсан Зүүн Ази, Ази номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын бага хуралд суух гээд явж байтал арбитрын шүүхийн шийдвэр гарч, бага хурлын утга тэр чигээрээ өөрчлөгдөв. Тэнд байсан Хятад, Филиппин, Малайз, Вьетнам, Тайван, Япон, АНУ, Индонез, Бруней, Тайланд, за миний бие Монгол г.м. олон үндэстэн баяр-уур-шок гурвыг хослуулан суух нь сууж, зогсох нь зогсож, амаа ангайлгах нь ангайлгаж байв. Би ч дотроо тэсэн ядсан арбитрын шийдвэр гарсанд баярлаад гялс утсаа шүүрч авсан.
Бүтэн долоон цагийн дотор 250 гаруй хүмүүс бужигнаж байлаа. БНХАУ-ын Шанхайн их сургуулийн хуулийн багш чанга дуугаар ГХС Ван И-гийн сүүлийн гурван жил давтан хэлсэн байр суурийг дахин дахин хэлж, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ АНУ даяар хэлчиx шиг болсон. Харин АНУ-ын ҮАБ-ын зөвлөх, арбитрын шүүхийн шийдвэрийг ихээр сайшааж, олон улсын хууль хүчний байгууллага энхийн талд байгааг тодруулан бүс нутгийн аюулгүй байдалд энэ шийдвэр зөв байсан гэж хэлэв. Танхимын гадаа олон улсын сэтгүүлчид хэл хэлээрэй шууд мэдээ цацаж байв- олон сайн мэдээ цацаж байв.
Арбитрын шүүхийн шийдвэр яагаад чухал вэ гэдгээс товч бөгөөд тод: Энэхүү арлуудыг тойрох тэнгисээр жилдээ $5.3 их наяд ам долларын худалдаа явагдаж, бүс нутгийн эдийн засгийн тэргүүлэх байрлал юм. БНХАУтай далайн боомтоор холбогдох, хил нэг улсуудын хувьд арал, арлын доорх баялаг, арал дээр бүтээн байгуулалт хийх боломжийг авахын тулд арлын эзэмшлийн тулаан болж байсан нэг улс нь Филиппин юм л даа. БНХАУ-ын байр суурь түүхэн, хүүль эрх зүйн анхан шатны үндсийг хангаж чадаагүй байсан. Үүнээс гадна, хууль эрх зүйн үндэслэл байхгүй байхад цэрэг, зэвсэгт хүчний суурь бий болгон, хууль бусаар онгоц явуулж Филиппиний тэнгисийн хил давсан хэрэг удаа дараагүй болсон билээ. Хоёр тал яриа хэлэлцээрээр энэ асуудлыг шийдэх гэсэн боловч Хятадын тал дарангуйлал үзүүлж, цэргийн оролцоог ихэсгэж, ОУА-дээр шүүхдэж цэгцлэхээс өөр аргагүй байдалд Филиппинийг оруулсан. Шүүхийн шийдвэрийг Хятадын дарга Ши Жин Пин, ГХС Ван И болон холбогдох хууль хүчний байгууллагууд хүлээж авахгүй гэсэн мэдэгдлийг тэр дороо хийж дэлхий даяар цацсан.Энэ нь олон улсын хууль, норм, стандарт, нэгдсэн шийдвэрийг эсэргүүцэж байгаа нь Хятад улсад итгэх итгэлийг бууруулж байгаа нь өчигдөр тод байлаа.
Олон улсын арбитрын шүүхийн шийдвэр Филиппинийг дэмжсэн нь, бүс нутгийн олон улсуудад бодит жишиг болсон билээ Хамгийн чухал нь одоо БНХАУ-ын гадаад бодлого хэрхэн өөрчлөгдөх/тэсрэх/зөөлрөх/чангарах эсэх нь бүс нутгийн хувьд ч тэр, мөн Монгол улсын гадаад бодлогод ч нөлөөлөх хүрээтэй--Энэ хамгийн чухал хэсэг нь...
Л. БОЛОР

Sunday, April 24, 2016

ТАББСХ-ын Бага хурал | Чөлөөт бүсийн тухай хууль

ТАББСХ-ын Бага хурал | Чөлөөт бүсийн тухай хууль

(CAPRC) Төв Азийн бүтээн байгуулалтын судалгааны хүрээлэнгээс зохион байгуулсан “Торгоны Зам” бага хуралд Монгол улс ажиглагч статусаар орлоо. АНУ дахь Төв Азийн ЭСя-ын төлөөлөгч нар улс орныхоо гадаад харилцаа болон эдийн засгийн хөгжлийн бодлогыг танилцуулахын зэрэгцээ, “Торгоны зам” бүс нутгийн хөгжилд хэрхэн нөлөөтэй болохыг тодруулсан болно. Түүхээс үзвэл, Төв Азийн их ихэнх орнууд (хуучин Оросын бага ястан) 1990-д оноос хойш Монголтой адил ардчилсан тогтолцооруу шилжиж яваа улсууд. Хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн чөлөөт бодлогыг хэрэгжүүлэх, улс төрийн тогтвортой байдлыг бий болгох гээд л бидэнд тулгарч буй олон асуудал танил мэт санагдана. Оролцсон улсуудаас Узбекистаны эдийн засгийн чөлөөт бүсийн бодлого анхаарал татав. Учир нь, Узбекистан газар нутгаараа Монголтой төстэй, хил залгаа гурван улс нь далайд гарцгүй билээ: Афганистан, Кыргызстан, Тажикстан. Хамгийн ойрхон далайн боомт нь Казахстанаар эсвэл Туркменистанаар дамжин өнгөрч Каспийн тэнгисийг ашиглаж болно. Юутай ч, Узбекистан улсын ЭСя-ын НБД-тай чөлөөт бүсийн талаар нэлээд ярилцаж, санал бодлоо хуваалцсан болно.

НБД-ын ярьснаас үзвэл, бүс нутгийн эдийн засгийн хөгжил хурдацтай шинэчлэгдэж байгаа учраас Узбекистан өөрсдийн эрх ашгийг хамгаалах бас тэлэх үүднээс дотоодын бүтээн байгуулалт, ЭЗ-ын чөлөөт бүсийг бий болгох чиглэлд түлхүү ажиллаж байгаа юм байна. ЭЗ-ын чөлөөт бүс нь 1) ДХО,ГХО-ыг татах, 2) дотоодын бүтээн байгуулалтыг бий болгох 3) олон төрлийн жижиг, дунд бизнесийг зэрэг бий болгох 4) ажлын байр нэмэгдүүлэх г.м. олон давуу талтай гэлээ. Үүнээс үзвэл, манай УИX-ын 2015 оны 2 сарын 12нд баталсан “Чөлөөт бүсийн тухай” хууль зөв л чиглэлдээ явж байгаа юм байна гэж бодогдлоо. Далайд гарцгүй улсуудын хувьд зовлон нэг, бодлого ч нэг байх шиг. Хэрвээ Төв Ази дахь бүх улсууд ижил бодлого, зэрэг явуулбал капитализмын өрсөлдөөн хэрэгжиж байна гэж үг. Нөгөөтэйгүүр, БНХАУ-ын “Торгоны Зам”-ын бодлогод хоёр талын болон олон талын гэрээ хэлэлцээр хийх боломжууд өргөжиж байна гэсэн үг л дээ. 

Хоёрт. Чөлөөт бүсийн татварын талаар ярилцсан. Ямар ч улс орон өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд давхар бодлоготой байх нь зүйтэй. ГХО компани орж ирэх үед, дотоодын ажилчдын байр нэмбэл татвар багасгах; Их хэмжээний хөрөнгө оруулалт хийж бүтээн байгуулалт, дэд бүтэц бий болговол, татвараас чөлөөлөх г.м. олон янзын арга байгааг тодруулсан. Гэхдээ нэг зүйлийг маш тод хэлсэн нь: “Бидний хийж байгаа бодлого бол Узбекистаныг бүс нутгийн болон дэлхийн ЭЗ-аас хоцруулахгүй, иргэдийнхээ төлөө л янз бүрийн арга барил оролдож байгаа. Манай улсын хүн амын 60% нь нийгмийн халамжид байдаг учраас, эдийн засгийн бодлогоo заавал шинэчлэх, боломж болгон дээр уян хатан байж олон давуу талыг зэрэг хэрэгжүүлнэ” гэж хэллээ.

УИX-аар баталсан Чөлөөт бүсийн тухай хуультай танилцахад Төв Азийн улс орнуудаас дутахааргүй хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн байна. Хэдэн чухал заалтуудаас:

3.1.2.“чөлөөт бүс дэх үйл ажиллагааны тусгай дэглэм” гэж хөрөнгө оруулалтыг татах, шинэ технологийг нэвтрүүлэх, экспортыг дэмжих, аялал жуулчлал, үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэнийг гаалийн татвар болон бусад татвараас хөнгөлөх, чөлөөлөх, шалган нэвтрүүлэх, бүртгэх, гаалийн хяналт тавих, чөлөөт бүсэд зорчих, хөдөлмөр эрхлэх хөнгөвчилсөн нөхцөлийн талаар энэ хуульд заасан тусгай зохицуулалтыг;
5.1.1.бизнесийг дэмжих зорилгоор нээлттэй, ил тод, шударга өрсөлдөөнд суурилсан байх;
5.1.7.бүс нутгийн тогтвортой хөгжил, орон нутгийн эдийн засгийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, мэргэжлийн ажилтныг бэлтгэх нарийвчилсан төлөвлөгөөтэй байх.
6.1.Монгол Улсад чөлөөт бүс байгуулах, түүний байршил, чөлөөт бүсэд олгох газар нутгийн хэмжээ, хилийн цэсийг тогтоох, өөрчлөх, татан буулгах, үйл ажиллагааны чиглэл, төрлийг тогтоох асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
6.3.Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил дамнасан чөлөөт бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд баримтлах бодлого, чиглэлийг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна. г.м. олон шинэлэг, чухал бодлогууд явагдаж байна.
Монголын талаас анхаарах зүйл бол чөлөөт бүсийн хил, боомтын шалган нэвтрүүлэх харуул хяналтыг сайн байлгах.
25.1.Чөлөөт бүс нь улсын онцгой объектод хамаарна.
25.3.Чөлөөт бүсийн нийтийн аюулгүй байдал, хэв журмыг сахиулах үүргийг цагдаагийн байгууллага гүйцэтгэх юм байна. Импорт, экспортын бараа бүтээгдэхүүн гарч-орохын зэрэгцээ, хар тамхи болон бусад хууль бус үйл ажиллагааг дэлгэхгүй байх үүднээс шалган нэвтрүүлэх хэлтэс чухал үүрэгтэй болно гэдгийг анхааруулмаар байна.

Монгол улсын чөлөөт бүсийн тухай хууль: http://www.legalinfo.mn/law/details/10930

/Бага хурлын танхимын бүрэлдэхүүн/сэдэв: Туркийн хөрөнгийн зах зээл, Казахстаны 25 жилийн амжилт, Худалдааны танхим хэлэлцүүлэг, Тяньжиний худалдааны бүс, Бүс нутгийн логистик, Хонг Конгийн худалдаа хөгжлийн зөвлөл/

ЭЗ, Чөлөөт бүсийн тухай хууль | Л. Болор

Monday, January 4, 2016

"Хэрэгжүүлэх"

Нэг зүйлийг орхиод байна: хэрэгжүүлэх. "Хэрэгжүүлэх" гэдэг чинь үйл үг. Хууль батлаал байхын, хэрэгжүүлэхгүй бол цаасан дээр бичсэн бичгээс ямар ялгаа байна. Ардчилал хөгжсөн оронд хуулиа л сахиж л амьдардаг шд. Жирийн ард иргэд хүртэл хуулийн доор, Төр нь ч ялгаагүй хуульдаа захируулдаг ийм л тогтолцоог бий болгох гэж 25-н жил өнгөрлөө. Төр хэчнээн сайн хууль батлаад, иргэний ухамсарт хүрч чадахгүй, хэрэгжиж чадахгүй байгаа үед яах ёстой вэ? Нөгөө иргэний нийгэм, Ардчилсан иргэний нийгэм гэдэг сэдэв сэдэж байгаа юм л даа.

Иргэний үүрэг хариуцлага, нийгмийн хэрхэн гэрэлтэй байлгах нь Төрөөс нөлөөтэй боловч, иргэд энэ нийгмийг өглөө бүр сэргээж байдаг. Ухаалаг, ухамсартай нийгэм бол ухаалаг, ухамсартай иргэд гэсэн үг. Нийгэм бол гурван сая хувь хүн. Гурван сая хувь хүн бол Монгол улсын нөлөөтэй хүчин зүйл. Иргэн бүрийн зарчимтай, ухамсартай, ухаалаг шийдвэрээс Монголын ирээдүй шийдэгдэнэ.
Тэгэхээр, иргэн ямар үүрэгтэй байдаг юм бэ? Та хотын гудамжинд алхаж явахад Монгол улсын иргэн, УБ хотын оршин суугч; орчин тойрноо хамгаалах, хайрлах, анхаарал тавих үүрэгтэй. Энэ бол иргэний үүрэг. Иргэд бид нар үүргээ гүйцэтгэхгүйн бол нөгөө нийгэм гээд байгаа хүчин зүйл чинь хоосон болж төр ганцаараа үлдэнэ. Нийгэм-улс төр хоёр биенээсээ холдоод ирэхээр хууль нь бичиг цаас, иргэд нь төртэйгээ өстөн дайсан болж улс орон тэр чигээрээ нийгмийн болон улс төрийн хямралд ордог.
Сайхан нийгэмтэй болъё гэвэл хуулиа л ХЭРЭГЖҮҮЛЭХ хэрэгтэй. Иргэд ухамсаргүй, хуулиа ажил хэрэг болгож чадахгүй, нийгмээ хараагаад сууж байхад, та өөрийгөө харааж байгаатай адил.
Л. Болор

Friday, December 18, 2015

US Senate S.Res.189

US Senate passes a resolution S.Res.189 regarding 25th anniversary of democracy in Mongolia. 
АНУ-ЫН СЕНАТ МОНГОЛЫН АРДЧИЛЛЫН 25 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ТОГТООЛ БАТЛАВ.

1. US Congress: https://www.congress.gov/…/…/CREC-2015-12-16-pt1-PgS8729.pdf 
2. Ministry of Foreign Affairs: http://www.mfa.gov.mn/?p=30624

Saturday, December 12, 2015

Сонгууль 2016 | Хууль

1. Монгол УИХ-ын сонгуулийн хуулиуд: http://www.legalinfo.mn/law/details/351

2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиуд: http://www.legalinfo.mn/law/details/337?lawid=337