ТАББСХ-ын Бага хурал | Чөлөөт бүсийн тухай хууль
(CAPRC) Төв Азийн бүтээн байгуулалтын судалгааны хүрээлэнгээс зохион байгуулсан “Торгоны Зам” бага хуралд Монгол улс ажиглагч статусаар орлоо. АНУ дахь Төв Азийн ЭСя-ын төлөөлөгч нар улс орныхоо гадаад харилцаа болон эдийн засгийн хөгжлийн бодлогыг танилцуулахын зэрэгцээ, “Торгоны зам” бүс нутгийн хөгжилд хэрхэн нөлөөтэй болохыг тодруулсан болно. Түүхээс үзвэл, Төв Азийн их ихэнх орнууд (хуучин Оросын бага ястан) 1990-д оноос хойш Монголтой адил ардчилсан тогтолцооруу шилжиж яваа улсууд. Хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн чөлөөт бодлогыг хэрэгжүүлэх, улс төрийн тогтвортой байдлыг бий болгох гээд л бидэнд тулгарч буй олон асуудал танил мэт санагдана. Оролцсон улсуудаас Узбекистаны эдийн засгийн чөлөөт бүсийн бодлого анхаарал татав. Учир нь, Узбекистан газар нутгаараа Монголтой төстэй, хил залгаа гурван улс нь далайд гарцгүй билээ: Афганистан, Кыргызстан, Тажикстан. Хамгийн ойрхон далайн боомт нь Казахстанаар эсвэл Туркменистанаар дамжин өнгөрч Каспийн тэнгисийг ашиглаж болно. Юутай ч, Узбекистан улсын ЭСя-ын НБД-тай чөлөөт бүсийн талаар нэлээд ярилцаж, санал бодлоо хуваалцсан болно.
НБД-ын ярьснаас үзвэл, бүс нутгийн эдийн засгийн хөгжил хурдацтай шинэчлэгдэж байгаа учраас Узбекистан өөрсдийн эрх ашгийг хамгаалах бас тэлэх үүднээс дотоодын бүтээн байгуулалт, ЭЗ-ын чөлөөт бүсийг бий болгох чиглэлд түлхүү ажиллаж байгаа юм байна. ЭЗ-ын чөлөөт бүс нь 1) ДХО,ГХО-ыг татах, 2) дотоодын бүтээн байгуулалтыг бий болгох 3) олон төрлийн жижиг, дунд бизнесийг зэрэг бий болгох 4) ажлын байр нэмэгдүүлэх г.м. олон давуу талтай гэлээ. Үүнээс үзвэл, манай УИX-ын 2015 оны 2 сарын 12нд баталсан “Чөлөөт бүсийн тухай” хууль зөв л чиглэлдээ явж байгаа юм байна гэж бодогдлоо. Далайд гарцгүй улсуудын хувьд зовлон нэг, бодлого ч нэг байх шиг. Хэрвээ Төв Ази дахь бүх улсууд ижил бодлого, зэрэг явуулбал капитализмын өрсөлдөөн хэрэгжиж байна гэж үг. Нөгөөтэйгүүр, БНХАУ-ын “Торгоны Зам”-ын бодлогод хоёр талын болон олон талын гэрээ хэлэлцээр хийх боломжууд өргөжиж байна гэсэн үг л дээ.
Хоёрт. Чөлөөт бүсийн татварын талаар ярилцсан. Ямар ч улс орон өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд давхар бодлоготой байх нь зүйтэй. ГХО компани орж ирэх үед, дотоодын ажилчдын байр нэмбэл татвар багасгах; Их хэмжээний хөрөнгө оруулалт хийж бүтээн байгуулалт, дэд бүтэц бий болговол, татвараас чөлөөлөх г.м. олон янзын арга байгааг тодруулсан. Гэхдээ нэг зүйлийг маш тод хэлсэн нь: “Бидний хийж байгаа бодлого бол Узбекистаныг бүс нутгийн болон дэлхийн ЭЗ-аас хоцруулахгүй, иргэдийнхээ төлөө л янз бүрийн арга барил оролдож байгаа. Манай улсын хүн амын 60% нь нийгмийн халамжид байдаг учраас, эдийн засгийн бодлогоo заавал шинэчлэх, боломж болгон дээр уян хатан байж олон давуу талыг зэрэг хэрэгжүүлнэ” гэж хэллээ.
УИX-аар баталсан Чөлөөт бүсийн тухай хуультай танилцахад Төв Азийн улс орнуудаас дутахааргүй хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн байна. Хэдэн чухал заалтуудаас:
3.1.2.“чөлөөт бүс дэх үйл ажиллагааны тусгай дэглэм” гэж хөрөнгө оруулалтыг татах, шинэ технологийг нэвтрүүлэх, экспортыг дэмжих, аялал жуулчлал, үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэнийг гаалийн татвар болон бусад татвараас хөнгөлөх, чөлөөлөх, шалган нэвтрүүлэх, бүртгэх, гаалийн хяналт тавих, чөлөөт бүсэд зорчих, хөдөлмөр эрхлэх хөнгөвчилсөн нөхцөлийн талаар энэ хуульд заасан тусгай зохицуулалтыг;
5.1.1.бизнесийг дэмжих зорилгоор нээлттэй, ил тод, шударга өрсөлдөөнд суурилсан байх;
5.1.7.бүс нутгийн тогтвортой хөгжил, орон нутгийн эдийн засгийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, мэргэжлийн ажилтныг бэлтгэх нарийвчилсан төлөвлөгөөтэй байх.
6.1.Монгол Улсад чөлөөт бүс байгуулах, түүний байршил, чөлөөт бүсэд олгох газар нутгийн хэмжээ, хилийн цэсийг тогтоох, өөрчлөх, татан буулгах, үйл ажиллагааны чиглэл, төрлийг тогтоох асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
6.3.Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил дамнасан чөлөөт бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд баримтлах бодлого, чиглэлийг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна. г.м. олон шинэлэг, чухал бодлогууд явагдаж байна.
Монголын талаас анхаарах зүйл бол чөлөөт бүсийн хил, боомтын шалган нэвтрүүлэх харуул хяналтыг сайн байлгах.
25.1.Чөлөөт бүс нь улсын онцгой объектод хамаарна.
25.3.Чөлөөт бүсийн нийтийн аюулгүй байдал, хэв журмыг сахиулах үүргийг цагдаагийн байгууллага гүйцэтгэх юм байна. Импорт, экспортын бараа бүтээгдэхүүн гарч-орохын зэрэгцээ, хар тамхи болон бусад хууль бус үйл ажиллагааг дэлгэхгүй байх үүднээс шалган нэвтрүүлэх хэлтэс чухал үүрэгтэй болно гэдгийг анхааруулмаар байна.
Монгол улсын чөлөөт бүсийн тухай хууль: http://www.legalinfo.mn/law/ details/10930
/Бага хурлын танхимын бүрэлдэхүүн/сэдэв: Туркийн хөрөнгийн зах зээл, Казахстаны 25 жилийн амжилт, Худалдааны танхим хэлэлцүүлэг, Тяньжиний худалдааны бүс, Бүс нутгийн логистик, Хонг Конгийн худалдаа хөгжлийн зөвлөл/
ЭЗ, Чөлөөт бүсийн тухай хууль | Л. Болор

