Зүүн Ази, номхон далай
болон Хятадын Өмнөд тэнгист өрнөөд байгаа арлын сөргөлдөөнийг холбогдох
улсуудын ашиг сонирхлоор нь ялгаж болно. Арлын маргаан нь бүс нутгийн аюулгүй
байдал болон эдийн засгийн чухал хэсгүүд бөгөөд их гүрнүүдийн бодлогын тэмцлийн
талбар болж байна.
1.
Орос-Японы Курил арлуудын
маргаан нь Японы хувьд амин арлууд юм. Учир нь, арлуудад зөвхөн эдийн
засгийн ашиг сонирхол тусгахаас гадна, хүн амын шилжилт хөдөлгөөнтэй нягт
уялдаатай билээ. Японы жижигхэн арлууд дээр өнөөдөр 126 сая хүн амьдардаг бол
Оросоос Курилийн дөрвөн арлуудыг авснаар Япон улсын үндэсний аюулгүй байдлын
томоохон асуудал шийдэгдэж байгаа юм. Оросын хувьд энэхүү арлууд нь аюулгүй
байдал гэхээсээ илүү эдийн засгийн ач холбогдолтой билээ.
3.
Хятадын өмнөд тэнгисийн арлын маргаанууд улам
ч ээдрээтэй. Учир нь, өнөөдрийн байдлаар БНХАУ-тай таван
улс арлын маргаантай байна: Вьетнам, Малайз, Индонес,
Филиппин ба Бурма. Маргааны гол учир нь
Хятадын эдийн засгийн гадаад бодлогын томоохон хэсэг болох чөлөөт худалдааны
эрх мэдэл, бүс нутгийн ЭЗ-ийн тэргүүлэгч байх амбицтай нягт уялдаатай юм.
Нөлөө талаас, АНУ-ын “Дахин тэнцвэржүүлэх” бодлого
хийгээд холбоотон улсаар дамжуулсан арлуудын эрх мэдлийг булаацалдах чиг үүсээд
байна. Эдгээр ээдрээтэй асуудлыг бүхлээр нь харвал, их гүрнүүдийн их амбиц жижиг улсыг чирэх аюултай
мэт. Их гүрний амбицын дор
жижиг улс хөгжих эсвэл мөхөхийн эрмэг дээр. Зүүн Ази, номхон далай болон
Хятадын өмнөд тэнгис дахь арлын маргаанууд нь
БНХАУ-ын гадаад бодлогын томоохон
сорилт болж байгаа юм. АНУ ч бас өөрийн бодлогын хүрээнд холбоотныг ашиглан
хүчээ авч байгаа нь бодит юм.
Л. Болор
Эмхтгэсэн, эх сурвалж:
1.
Япон-Орос Курил арлын
маргаан: http://www.bbc.com/news/world-asia-pacific-11664434
2. Япон улсын хүн амын
тоо: http://www.worldometers.info/world-population/japan-population/
3.
Япон-Хятадын Сенкаку-Диао Юү арлын маргаан:
http://www.scmp.com/topics/diaoyu-islands-0
4. Японы тэнгисийн
цэргүүд:
