Өнөө өглөө алхаж байтал зам дээр зогсож байдаг
гуйлгачин бас л байж байлаа. Хараад би өрөвдөх шиг... Өглөө бүр, өдөр бүр,
бүтэн-сайнд хүртэл, 2014 оноос 2015-н он хүртэл. Гэхдээ манай xүн бас соёлтой.
Өглөөний мэнд, өдрийн мэнд, оройн мэнд, Бурхан өршөө, баярлалаа, баяртай гэдэг
үгсийг хүнээс харамладаггүй. Би нэг биш удаа сонсож байсан. Xүмүүс өөрт нь энэ
хэдэн үгсийг хэдэн удаа хэлдэг бол? гэж бодож байлаа. Соёлтой гуйлгачин
маань энэ хэдхэн үгсийг хүмүүст хэлснээр оронд нь мөнгө, xоол, заримдаа
автобусанд үнэгүй суугаад Чикаго хотын төв орчдог.
Энэ бодол нээх ч удалгүй толгойноос гарав, гэхдээ
буцах замд дахин орж ирэн олон юмыг бодогдууллаа. Соёл гэж юу вэ? хүн соёлтой
байснаар юу хожих вэ? соёлыг хаана, яаж, хэнтэй хэрэглэх вэ? Гэр оронтой, идэх
хоолтой, мэдлэг боловсролтой бид нарын хувьд соёл гэж юу вэ? Баярлалаа гэдэг
үгийг хүлээж авж чаддаггүй, явахдаа баяртай гэж хэлдэггүй, мэндлэхдээ буруу
мэндэлдгийг бас л соёлын асуудал гэж бодож байна. Иргэний
нийгэм, энэ ардчилалд хамгийн сайхан цэцэглэж байж ёстой. Xууль, cоёл, дүрэм журам,
иргэн нь нийгмээ хүндэтгэдэг,
нийгэм нь иргэндээ түшигтэй байдаг.
Гуйлгачин
гэснээс эцэг эхийнх нь өгсөн нэр байдаг л байхдаа... би гуйлгачин гэдэг үгэнд
дургүй! Ядуурлын ядууралд орсон хүмүүс яг үнэндээ бол нийгмийн асуудал байх.
Л. Болор
1.4.2015
