Wednesday, July 15, 2015

Тэмүжин Хасар хоёрт Өэлүн Үжин:

Ханиа барагсад
Ижлээ идэгсэд
Халуун хэвлээс гарахдаа
Хар нөж атган төрсөн билээ
Хавиргаа хасах
Хар нохой мэт,
Хаданд довтлох
Харцага шонхор мэт,
Уураа даран ядах
Омогт арслан мэт,
Амьдыг залгиx
Аюулт мангас мэт,
Сүүдрээ довтлох
Сүрхий араатан мэт,
Цугийг залгиx
Цурхай загас мэт,
Ботго тормын
Борвийг хасах
Өл буур мэт,
Бороот өдөр
Довтлон халдах
Өлөн чоно мэт,
Нялх үрээ
Гилэн ядаж
Нядлан идэх
Нүгэлт ангир мэт,
Хэвштийг хөдөлгөвөл
Гэдрэг довтлох
Хэрцгий цөөвөр мэт,
Барьж идэх
Барс араатан мэт,
Балмад амьтад буюу.

Сүүдрээс өөр нөхөргүй
Сүүлнээс өөр ташуургүй.

Монголын Нууц Товчоо <Чингисийн Идэр Нас>