Sunday, November 15, 2015

Эзэнгүй Айл, Эзэнгүй Нийгэм

Тибетийн лам, багш нар Хятадын харгис хэрцгий цагдаа нарыг эсэргүүцэж өөрсдийгөө шатааж дэлхий даяар дуулиан гаргаж байсан. Тэд нар хэлж үзсэн, ярьж үзсэн, бүр сүүлдээ зодуулж, нүдүүлж, биеэрээ хэлж үзсэн. Хэдэн өдрийн өмнө “Эрдэнэс таван толгой” компанийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатааж хүмүүсийг цочролд оруулалаа. . Би ч хувьдаа цочролд ороод хэлэх үг байхгүй хэд хонолоо. Энэ нь юу хэлээд байна вэ? Яагаад ийм зүйл хийхээр болов гэдгийг хүмүүс хүн гэдэг үүднээс ухаж бодох нь зүйтэй болов уу? - арга нь ядсан байна, өөр арга байсангүй байна. Ийм хэмжээнд хүрсэн гэдэгт итгэж чадахгүй, хэлэх үг олдохгүй байна. 
--- Ер нь Монголд болоод үйл явдлуудыг хараад байхад сүүлийн 25-н жилд сайжирсан зүйл байна, гэхдээ бас бүр дордсон зүйл маш олон байна. Гэмт хэргүүд хүнд, хэрцгий болсон байна. Хүнийг хүн гэж хайрлах моральный суурь байхгүй байна зарим хүмүүст. Хүмүүс мөнгө үзхээр нэрээ мартаж, тэнгэрт нисэх амьтан болж. Цаашилбал, хэлээд байх зүйл олон байна. Өнөөгийн Монголын нийгмийг уруудуулсан хүмүүс төрийн бодлого чиглэл байгаа боловч бид нар хувь хүн гэдгээрээ нийгэмд байр суурьтай, хариуцлагатай хүмүүс гэдгээ мартсанд бас оршино. Иргэний нийгэм, иргэний үүрэг хариуцлага алдагдсан байна энэ сүүлийн 25-н жилд. Төрд Ардчилал руу шилжүүлэх гэж гурвалжин дөрвөлжин болж байхад иргэдээ мартсан байна. Нийгэм нь хоосорсон байна. Эзэнгүй айл гэдэг киног санаж байгаа биздээ?
Энэ нийгмийн эзэд Монгол улсын иргэд гэдгийг хүн бүр ойлгох цаг нь ирсэн байна.
БОЛОР.
11.15.2015