Хөгжиж буй, хөгжсөн орнуудын бодлого, чиглэл, нэгдмэл байдлыг хархаар бүр голд юм ороод хэлэх үг ч гарахгүй юм. Үнэндээ 3 хан сая хүнээ аваад явчиж цадахгүй л байна шд. Хятад 7 хоног болгон л ийм улстай хэдэн тэрбум долларын төсөл хийлээ. Хийсэн гэрээ нь нөгөө улсдаа ч хэрэгтэй юм. Хятад ч сайнаар нөлөөтэй юм. Дотроосоо бодлого нь нэг чиглэлд, бат байгаан шинж. Нээрээ, бид яагаад ийм болцон юм бэ? УИX, Засгийн газар дотроо л байлдаан хийгээд байдаг.
Монгол улсад эдийн засгийн, хөгжлийн, гадаад бодлогын, аюулгүй байдлын маш тод БОДЛОГО хэрэгтэй байна. Бид болдоггүй байсаар байгаад ийм хэврэг байна. БОДЛОГО! Би урьд нь энэ талаар бичиж байсан. Монгол улс ямар бодлоготой байх хэрэгтэй вэ? Ямар бодлого Монгол улсыг болон энэ 3 сая иргэдийг урагшлуулах вэ? гэж. Ер нь энэ талаар дараа нь маш тод бичнэ, хэрэгжүүлнэ.