Дэлхийн зэвсэгт хүчний эхний тавд: АНУ, Орос, Хятад, Энэтхэг, Их Британи орж байна. Евразид Орос, Ази талдаа Хятад тэргүүлж байна. Еврази, Зүүн Ази номхон далайн аюулгүй байдалтай холбогдуулан, зэвсэгт хүчний чадавх, төсвийн зарцуулалт дээр точнье байх нь бодит байхын нэгэн шинж.
Орос/ 2014 онд Орос дэлхийн зэвсэгт хүчний экспортын 2 дахь том улс болсон (АНУ-ын дараа). Оросын зэвсгийн наймаа нь Ази тивдээ төвлөрч, улс орны хоорондын харилцааг бэхжүүлж байна. 2010-2014 онд, Хятадад 39%, Энэтхэгт 11%-н зэвсэг шилжүүлжээ. Сийр, Украин гээд Оростой холбогдох улс орны тогтворгүй байдлаас нөлөөлөн, Оросын батлан хамгаалахын комисс 2016 онд зэвсэгт хүчний зарцуулалтыг 0.8% нэмэгдүүлнэ гэв. Цаашид, 2016-2025 он хүртэл, батлан хамгаалах болон зэвсэгт хүчний салбаруудын зарцуулалт бага багаар нэмэгдэж эхэлнэ.
Хятад/ 2015 онд Хятад улсын батлан хамгаалах болон зэвсэгт хүчний салбарт $141.45 billion зарцуулна гэсэн. Өнөөдрийн байдлаар Ази тивдээ зэвсэг, цэргийн хүчээрээ хамгийн чадавхтай нь. 2.3 сая цэрэг бэлэн байдалд, 2.3. сая нөөц цэрэгтэй аж. Цаашид, хүн амын тоо өсөж, 19.3 сая залуус шинээр татагдах боломжтой болж байна.
Ийм л хөршүүдтэй байна даа, манайхаан? Бид яах ёстойг ойлгож байгаа биз дээ?
Л. Болор 11.11.2015