Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хор гэж уран зохиолын Сундүй багш минь анх хэлж билээ. Гэхдээ хүмүүс сайн, мууг ялгаж чадахгүй төөрөлдөөд байдаг нь өөрийгөө таньж амжаагүйтэй холбоотой гэж боддог. Өөрийгөө таньсан хүн бусдыг танихад маш амар. Худал, үнэнийг ялгаж салгаж сурахад, муу хүмүүс олон, сайн хүмүүс цөөн гэдгийг ухаарна.
Урлаг, уран зохиолч, мэргэн, өндөр мэдрэмжтэй хүмүүс энийг аль хэдийн ухаарсан байдаг. Тиймээс ч урлаг, уран зохиолоос гарч буй дуу хөгжим, ая, үгс, цаанаа л нэг гуниг агуулдаг.
Л. Болор