Улс төр судлалд хэдэн
гол үзэл баримтлал байдаг. Үүний нэг нь үндэсний аюулгүй байдал (ҮАБ) юм. ҮАБ
гэдэг концепт нь тухайн улсын түүх, тусгаар тогтнолыг баталгаажуулсан, цаашид
баталгаажуулах, хуулиар хамгаалагдсан бодлого гэж ойлгож болно. ҮАБ-ын хүрээнд
төрийн бүх салбар ажилладаг. ҮАБ-д халдсан үйл ажиллагааг төрийн эсрэг гэмт
хэргээр ангилж, хууль хяналтын байгууллагууд хариуцлага тооцох хэлбэрээр арга
хэмжээ авдаг. ҮАБ-ын чухал агуулгыг товч бөгөөд тодоор дөрвөн хэсэгт хуваая.
1. Эдийн засгийн аюулгүй байдал. Ямар нэгэн улсаас
эдийн засгийн хараат бус байх тогтолцоог хуулийн бодлого/чиглэл болгон төрийн
байгууллагууд ба хувийн хэвшилд хүргэдэг. Эдийн засгийн аюулгүй байдал нь улс
орны богино болон удаан хугацааны хөгжлийн алтан түлхүүр юм. Хөрш улсуудын, бүс
нутгийн болон олон улсын тавцанд өрсөлдөх чадавхыг бэхжүүлэх нь эдийн засгийн
аюулгүй байдлын асуудал юм.
2. Геополитикийн аюулгүй байдал. Газар зүй дамжсан улс төрийн удаан хугацааны төлөвлөгөөт
бодлогын чанартай. Геополитикийн аюулгүй байдлын харьяалалд газар нутаг
дамжсан, хил залгаа, эсхүл бүс нутгийн эдийн засаг, хүн ам, эсхүл гадаад
харилцааны хатуу, зөөлөн хүчээр тархдаг юм.
3. Төрийн нууц мэдээллийн аюулгүй байдал. Ямар ч улс оронд төрийн нууц гэж байдаг. Төрийн нууц мэдээллийг
чанд хадгалах тогтолцоог хуулиар болон албан тушаалтны үүрэг хариуцлагат
тусгагдсан байдаг. Үндэсний аюулгүй байдлын маш чухал хэсэг бол төрийн нууц
байдаг. Энэ салбарт тагнуул, батлан, жанжин штаб, төрийн өндөр албан
тушаалтнууд, технологийн салбарууд хамаарагдана.
4. Хүн амын аюулгүй байдал. Улс орны иргэд гэдэг нь тухай улсын хүн ам,
цаашид тэр улсын өв залгамжлах хүмүүс юм. Хүн амын тоо өсөлт, бууралтаас болж
үндэсний болон үндэстний аюулгүй байдлын асуудал хөндөгддөг.
ҮАБ-ын асуудал нь дотоод
хэргээс гадна, гадаад хэргийн нөлөө ч хамааралтай. Гадны нөлөө гэдэг нь бусад
орны улс төрийн, эдийн засгийн, цэрэг зэвсэгт хүчний, технологийн давамгай
чанар/бодлого/чиглэл юм. Дэлхийн энх тайван, аюулгүй байдлын улмаас улс орны
ҮАБ-ын бодлого шинэчлэгдэх/хуулийг хатуу болгох/илүү өргөн хүрээтэй болдог.
Цаг хугацаагаа дагаад
улс орны ҮАБ-ын консепт ч өөрчлөгдөж байна. Технологийн салбар хүчтэй болж
төрийн болон хувийн нууц мэдээллийг хулгайлах, гуравдагч итгээтэд тараах, зарах
г.м. ноцтой гэмт хэргүүд гарч байна. Монгол жижиг орны хувьд ҮАБ нь бидний
тусгаар тогтнолтой шууд уялдаатай гэдгийг тодруулмаар байна. Эдийн засгийн
хараат бус байдал, хил гаалийн хяналтыг бэхжүүлэх, батлан хамгаалах салбар
идэвхжих, төрийн байгууллагууд дотоодын энхийг барих, төрийн нууц баримтыг чанд
хадгалах шинэ технологи хэрэгсэл г.м. олон асуудал байгаа юм. Дашримд,
Монгол улсын хуульд ҮАБ-тай холбоотой Төрийн эсрэг гэмт хэрэг гэсэн эрүүгийн
тусгай анги байдаг. Энэ хуулийг иргэн бүр мэдэж байх нь зүйтэй гэж үзэж байна. /АРВАН
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ 79-90 http://www.legalinfo.mn/law/details/50?lawid=50%
ҮАБ нүсэр сэдэв учраас
чухал зүйлүүдийг шилж оруулав.
Л. Болор
