Дэлхийн
хөгжиж буй улсууд эдийн засгийн хөгжлийн гарц болгоныг тун оновчтой ашиглахыг
эрмэлзэж байна. Улс болгон өөрийн гэсэн эдийн засгийн бодлоготой бөгөөд үүн
дээр геополитикийн давамгай тал нь хөгжлийн тулгуур болж байна. 2015 онд Ираны
эдийн засаг, дипломат харилцааны хоригийг цуцалснаар, эдийн засгийн олон талт
хамтын ажиллагааны бодлого эрчимжиж байгаа. Үүнтэй уялдуулан Иран улсын
Шинэчлэгч Хассан Рохани, 2016 оны сонгуульд ялах магадлал өндөр байгаа. Энэхүү
сонгууль нь Лалын Шиа урсгалтай Иран улсын хувьд, шашны хэт радикалуудаас
ангижрах гэдэгт хамгийн чухал ач холбогдол өгөх нь зүйтэй.
Эдийн
засгийн хориг буурснаар Иран улс олон улстай хоёр талын гэрээ хэлэлцээрийг
өргөжүүлж байгаан нэг жишээ нь Энэтхэг улс юм.
Ираны Чабахар боомтыг ашиглах саналыг Энэтхэг санаачилсан билээ. Чабахар
далайн боомт нь Оманы Персийн буланд байрлах учраас олон талт худалдааны гарцыг
бий болгож байгаа юм. Жишээлбэл: Пакистаны баруун хойд эрэг, Арабын тэнгис дахь
Оман улс, цаашилбал, Персийн булан хүрэх гарцууд ч бий. Далайн боомтыг
ашиглахаас гадна, Чабахараас цааш 901 км төмөр зам барин Афганистаны Хажигак
төмрийн хүдрийн уурхай хүрэх төслүүд давхар явагдаж байна. Эдгээр мега төслүүд
нь Иран-Энэтхэгийн дипломат харилцааг бэхжүүлэхээс гадна, Энэтхэгийн Төв Азид
хөл тавих геополитикийн бодлого юм.
| Л. Болор |
1. Ираны ерөнхийлөгчийн сонгууль 2016: http://www.theguardian.com/world/2016/feb/28/iranian-elections-deal-blow-to-hardliners-as-reformists-make-gains
2. Иран-Энэтхэгийн Чабахар Төсөл: http://www.theguardian.com/world/2016/feb/28/iranian-elections-deal-blow-to-hardliners-as-reformists-make-gains
