Бразил улсын бохир
улс төр, бэлэн мөнгөний хээ хахуул, нийслэлийн ядуу хороолол г.м нүдэнд илт
олон зүйлс Монгол улстай төстэй санагддаг. Улс төр, нам, бүлэглэлийн хүрээнд
эцэс төгсгөлгүй хээ хахуул, авилга, хувийн ашиг сонирхол хөөсөн хүмүүсээр
дүүрэн. Нийслэл хотын өнгө үзэмж сайхан хэсэгтэй сайхан ч, хэдэн уул
давах фавела нь хар тамхи, хүнд гэмт
хэрэгтний оргоншил болсон байдаг. Ядуурлаас үүдэлтэй гэх тайлбар
засаг солигдох болгонд байжил байдаг. Нийгмийн халамжаар өдрийн
хоолоо идэх иргэд байхад, хар тамхи, газрын тос, бензиний монополь цохисон
Петробас мэт компаний саятнууд төрийн албаныхныг, цагдаагийн
байгууллагыг, цэрэг, зэвсэгт хүчнээ ч атгасан нь илт байдаг. Түүхээс үзвэл,
Португалийн колоничлогчид ард иргэдийг захирахын тулд, амин хэрэгсэл болох
байр, ус, хоол, дэвшилт муутай ажлын байр олгож, дуу хөгжим,
бүжиг таанз өөрсдийгөө баясах эрхийг нь хорьдоггүй байсан. Өнөөдрийг
хүртэл энэ бодлого хэрэгжсээр байгаа ч энэ хавхны золиос нь ядуу иргэд, эрх нь
хар тамхи, их хэмжээний мөнгөтэй хутгалдсан төрийн эрх баригчид, цагдаа,
хамгаалалтын байгууллагууд, болон бизнесийн том бүлэглэлүүд билээ.
Бразил
улсын фавела, Улаанбаатар дахь гэр хорооллыг санагдуулдаг. Хар тамхи, хүнд
гэмт хэрэг байдаггүй юм аа гэхэд хүний наймаа, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл, ядуу
хүмүүсийн амьдрал хотын тоос шороонд дарагдсан мэт санагддаг. Улаанбаатарт
цэцэглэх нэгэн хэсэг байх ч, мөхөж буй хэсэг ч бас бий. Баян ядуугийн ялгаа энд
үү? Нийслэл хотыг цэвэр сайхан болгоно гээд л
Рио, Сао Паоло, Бэло Хоризонтэ г.м. том хотуудад хэдэн тэрбум ам.
долларын тендер явагддаг. УБ-д бас ялгаагүй.
Тэгвэл, Панамагийн офшор дансны мэдээллийг гарахаас өмнө бохир
улс төрчид ухаалаг, зальтай үйлдэл хийсэн: хуурамчаар тендерт ялж 280 сая ам.
долларын завшсанаа хүлээн зөвшөөрөөд уучлалт гуйж, бэлэн мөнгийг нь тараая
гэсэн. Өнөөдөр Бразилын анхны эмэгтэй ерөнхийлөгч Улсын төсвийн хуулийг удаа
дараагүй зөрчсөн хэргээр Дэд Шүүхэд шалгуулахаар 6-аан сараар ажлаасаа
чөлөөлөгдлөө. Би юу хэлэх гээд байна вэ? гэвэл---
УБ Хотын дарга,
Э.Бат-Үүлийн санаачилсан нийслэлийг сэргээн босгох төсөл, хашаа байшинг
цэвэрхэн, эмх цэгцтэй болгох тендер, төслүүд, хэдэн сая долларын үнэтэй
вэ--Панама офшорт илэрсэн хүүхдийнх нь дансанд бидний хөгжлөөс
завшсан мөнгө байгааг АТГ болон харьяалагдах хуулийн хүрээнд хариуцлага
тооцохыг шаардаж байна. Панамагийн хэрэг дэгдэж, улс орнуудад эерэг
цохилт болж, олон хүний нүд нээгдлээ. Хувьдаа баяртай байгаа.
Хоёрт. Ядуу
иргэдийг өөрсдийн хяналтад байлгах бодлого, халтар мөнгө, аяга хоолоор хуурах
нь том бизнес эрхлэгчдийн шунал хэтэрч, гар нь төрд сунж, нийгмийн хөгжилд
эсрэгээр нөлөөлж байгаа нь ил тод болж байна. Энэ асуудал бол иргэд бидний гарт
байгаа гэдгийг тодруулмаар байна. Сонгуулиар бид сонголт хийж, өөрчлөлтийг
эхлүүлж чадна. Гэхдээ хамгийн чухал зүйл бол Монгол улс гуравхан сая хүнтэй,
бид зөв бодлого явуулж, иргэд нь улс орныхоо төлөө сэтгэл
санаагаа дайчлаж чадваас, 76 байтугай, гадаадаас орж ирж байгаа
бодлогыг ч маневр хийж чадна.
Бразил чинь 200.4
сая хүнтэй улс шүү дээ?
Гадаад харилцаа |
Л. Болор