Saturday, July 30, 2016

Төмөр зам-геополитик


Төмөр замд ач холбогдол өгөх чухал асуудлын нэг бол геополитикийн асуудал билээ. Төмөр замаар улс орнууд холбогдож, эдийн засгийн хөгжил дээр төвлөрч, шинэ геополитикийн түншлэл үүсдэг гэж хэлж болно. Өнөөдөр дэлхийн улс орны улс төрийн тогтолцоо, эдийн засгийн байдал, зэвсэгт хүчин, үндэсний аюулгүй байдал бүгд л төмөр замтай нягт холбоотой болж байгааг тодруулах нь зүйтэй. Төмөр замыг ямар улсаас аль улстай холбож хийх гэдгээс геополитикийн давуу тал, сул тал харагдах болно. Энэ нь дэлхийн хэмжээнд хэрхэн нөлөөлөх эсэхийг ч судалж болно.

Евразиас Персийн булангийн гурван улсыг хамруулсан хоёр төмөр замын мега-төслийн асуудлыг хөндье. Үүнд Азербайжан-Иран, Армен-Ираныг төмөр замаар холбох төслүүд нь Оросын дэмжлэгтэйгээр өрсөлдөж байна. Яг л энэхүү өрсөлдөөн нь Оросын бага ястан байсан улсууд Гүрж, Армен, Азербайжаны ирээдүйг тодорхойлох хүчин зүйл болчхоод бна. Үүнээс гадна, хамгийн чухал ач холбогдол бол Орос-Ираны цаашдын хамтын ажиллагаа нь Персийн булан дахь геополитикт шинэ чиглэл, давамгайлсан байдал гаргахыг үгүйсгэхгүй. 

Азербайжан-Ираны төмөр замын төсөл нь Орос-Иран хоёрыг нэг улсаар дамжиx геополитикийн давамгай тал болж байгаа юм. Энэ нь ч Оросын эдийн засгийн хүрээнд зөвхөн Азербайжан, Иран биш бас бусад Каспийн улсуудруу худалдаа хийх боломжийг гаргаж байгаа юм. Нөгөө талаас, Иран гэх Шиа Лалын шашны улсын өөрийн гэсэн бүс нутгийг давамгайлах геополитикийн эрмэлзэл нь Оросын хамтын ажиллагааг ашиглах төдий ч байж болох. Эсxүл бүр үүнээс үүдээс Орос-Ираны хамтын ажиллагаа бүс нутгийн эдийн засгийн, зэвсэгт хүчний шинэ хүчин ч болж болох юм. 

Л. Болор