Sunday, August 21, 2016

Шинэ хотын хуучин иргэншил

Сан Франциско хотод 2012, 2015 онд ирж байсан билээ. Аялал жуулчлал, албан шугамаар явж байхад нийгэм, иргэдийн хэв маягийг гаднаас нь өнгөцхөн харах маягтай л байдаг. Гэвч энэ удаа хэдэн хувцас, номуудаа чирээд уул давсан энэ хотод 2 жил сурахаар ирэв. Цагийн зөрөө гараагүй, эрт сэрдэг хэвээрээ. Сэрүү татсан агаартай, Монголтой төстэй юм. Зун гэсэн мөртлөө 60 градус. Уул даваад халуун, уул даваад сэрүүн. Хоёр хоноод хоолой өвдөв. Ккк. Зун нь 9-н сард эхэлдэг гэнэ...Нийгмийн хүрээнд, их тайван алхсан хүмүүс л байх юм. Хурдан хотын хүн гялс гялс явчих гээд л... 

СФ хотын Ази хүн амын тоо маш их юм байна, Хятад, Солонгос, Филиппин, Америкчууд нь хүртэл Хятадаар ярьдаг байх жишээтэй. Бүгд биш л дээ..мэдээж. 1850-аас оны үед төмөр зам анх баригдахад Хятад болон Европоос ажилчид ихээр орж ирсэн юм байна. Төмөр замаас гадна, далайн боомт, далайн эргэтэй ойр учраас загас, хүнсний наймааруу шилжиж Хятадууд хөлөө олжээ. Удалгүй, Солонгос, Филиппин, Зүүн Азийнхан ч адилхан замаар явж СФ-д суурьшиж эхэлсэн байна. Тэр үеийн АНУ-д шинээр ирсэн хүмүүст бол бөөн боломж, бизнесийн гараа олон байж. Тийм ч учраас энд байгаа их ихэнх хүмүүс жижиг, дунд бизнес эрхэлж, үл хөдлөх дээр сая саяыг хийдэг юм байна. СФ хотын хүн амын 10% нь үл хөдлөхийг атгасан гэнэ, бусад нь бүгд түрээс. 

Зөв нийгмийн эсрэг талд бохир зүйлс бас байна аа. 1997 онд Хонг Конгын маффууд АНУ-д үйл ажиллаагаа явуулах гэж хамгийн эхэнд СФ хотын Хятад орионг сонгож нэгэн залууг үүрэгт ажилд ирүүлж. Түүний үүрэг бол СФ хотын Хятад орионыг гартаа атгаж, Зүүн эргийн бохир гарын бизнес: мөрийтэй тоглоом, хар тамхи, архи, бие үнэлэх, цагаачдын наймаа г.м. нэгтгэж Америк тивд тэлэх хүсэлтэй байж. 2000 оны эхээр жижиг маф үүсэж, хүчний тулаан болон буудалцаж эхэлснээр СФ хотын хамгаалалт Хятад орионы хууль бус үйл ажиллагааг хяналтад авж. Одоо ч гэсэн энэ мафын үргэлжлэл жирийн иргэд мэдэхгүй газар үйл ажиллагаагаа явуулдаг.  

Олон Монголчуудтай уулзсангүй. Хүнд хичээл, ажлын дундуур уул хаданд гармаар байна. Уул хадны Монголчууд намайг багтаа аваарай. Ккк. :) 

Өглөөний бас оройны мэнд Сан Франциско хотоос. Л. Болор