Sunday, September 4, 2016

Жихүүн бодол

Чингисийн удам гэж цээжээ балбасан эрсүүд
Хатны удам гэвч харийн өвөрт орсон эмсүүд
Хатуу үг, зөөлөн сэтгэл
Хүний газар, хүний тэнгэр.

Үерт унасан бодол ширгэж
Үндэс язгуураа ясандаа шингээнэ.
Чи хэн вэ, би хэн вэ
Чиний, миний дараа хэн үлдэх вэ?

Чингисийн удам гэж бахархан цээжээ балба
Час хийсэн харийн бодлогыг хатуу сэтгэл, зөөлөн үгээр ид.
Чиний газар, чиний тэнгэр
Хатны удам яс маханд шингэхээс биш ширгэхгүй.

Монгол.
Л. Болор