Monday, October 3, 2016

Шивэр Авир

Ирсэн явсны шивэр авир
Нуусан, нуугаагүй шивэр авир.
Авсан, аваагүй шивэр авир
Ухна, ухахгүй шивэр авир.

Улс төр хийгээд шивэр авир
Утсаны цаанаас шивэр авир.
Улаан, цэнхэр шивэр авир
Уусан, идсэн шивэр авир.

Чимээгүй байсан ч шивэр авир
Чимээ гартал шивэр авир.
Улс төр хийгээд шивэр авир
Ухаж, идээд шивэр авир.

Хэлсний дараа шивэр авир
Хийсний дараа шивэр авир
Хийгээгүй байсан ч шивэр авир.

Бодит зүйл шивэр авир
Болсон, болоогүй шивэр авир.

Монгол төрийн шивэр авир
Мунхуу нэгний шивэр авир. 
Хоосон нийгмийн шивэр авир
Хэнд ч хэрэггүй шивэр авир.