Дэлхийн хоёрдугаар дайны эцэст, 1947 онд Япон улс шинэ Үндсэн Хуулийн төслийг АНУ-тай хамтран бичсэн билээ. Энэхүү Үндсэн Хуулийн гол агуулга нь дэлхийн аюулгүй байдлын хүрээнд а). Энxтайван ба Ардчиллыг баримталж б). Цэрэг, байлдааны хүчийг ихээр хязгаарлах, с) Японы цэрэг армийг гадаадад илгээх эрхийг хязгаарласан болно. Дэлхийн хоёрдугаар дайн дуусаж улс орон сэргээн босгох үйл ажиллагаагаа эхэлсэн. Цэргийн хүчний зардлыг аль болох багасгах бодлогод, АНУ-тай хийсэн хамтын аюулгүй байдлын хүчийг сайжруулах стратегитай байсан. Үүнээс үүдээд, Америкийн цэргийн баазыг Окинавад байрлуулсан билээ.
Өдгөө жаран-хэдэн жилийн дараа Япон улс аж үйлдвэр, боловсрол, технологиороо Зүүн Азийн тэргүүлэгч улсуудын нэг боловч, цэрэг хүчин, ОУ-н хамтын ажиллагаанаас өөрийн байр сууриа алдах сөрөг нөлөө гарч ирсэн. Хоёрт, сүүлийн таваас-арван жилийн дотор шинэ геополитикийн суурин бие болж байгааг Япон улс анзаарч, өөрийн цэрэг зэвсгээ Япон улсын ҮАБ хүрээнд сэргээх төслийг Шинзо Абэгийн намаас гаргаж ирсэн билээ. Энэхүү төсөл нь үнэхээр их маргаантай байсан нь бас учиртай. Шинэ ҮАБ-н төсөлтэй шууд холбогдох асуудлууд:
1. Япон-Хятадын Зүүн Ази Номхон далайн арлуудын асуудал/ Сэнкакү/ ДиаоЮү арлууд;
2. Япон-Америкийн аюулгүй байдлын хамтын гэрээнүүд/ Америкийн цэргийн баазыг нүүлгэх эсxүл тэр чигээр нь явуулах;
3. Японы талаас ОУ-н Энхийг Сахих үйл ажиллагаанд оролцох эсэх;
4. Япон улсын ҮАБ болон ялангуяа Зүүн Азийн аюулгүй байдлын тогтвортой байдалд нөлөөлөх
5. Хойгийн аюулгүй байдлыг сахих (Хойд Солонгосын пуужингаас сэргийлэх) эсэх г.м. бүс нутагт олон уялдаатай чухал асуудлууд байна л даа.

Япон улсын хувьд шинэ геополитикийн суурийг анзаарч, Хятадын зэвсэгт хүчний хөлөө олсон байдлыг өөрсдийн аюулгүй байдлын зүгээс харж байгаа нь туйлтай зөв. Маргаантай байгаа хэсэг дээр бол бас судлах, харгалзах асуудлууд байна:
1. Япон-Хятадын цэрэг хүчний арсенал үүсэх эсэх
2. Япон-Хятадын арал булаацалдсан асуудал нь далайн цэрэг, зэвсгийн асуудал болж хувирах эсэх
3. Японы хоёрдугаар дайны үлдэгдлүүдийг дахин сэргээх эсэх
4. Япон-Америкийн хоорондын асуудал ба Америкийн Зүүн Азид байгаа хүчний асуудал болчхоод байгаа юм л даа.

Хууль 9 дүгээр сарын 15нд батлагдсан. Үйл явцыг харжил байя. Дээр дурдсан асуудлууд хэзээ нэгэн цагт бүгд гарч ирнэ гэж үзэж байна.
Л. Болор