Сонгууль болоод дөрвөн долоо хоног болжээ. Сонгуулийн дүнгээр УИX-ын гишүүд коноптой болсон бол төрийн агентлагуудын сандал ширээний тулаан аль хэдийн эхэлсэн. Гэтэл их ихэнх хүмүүсийн анзаараагүй хэдэн үйл явдал өрнөж байна. Эдгээр үйл явдлууд мэдээллийн сүлжээгээр улс төржих хэлбэртэй цацагдаж байгаа ч Монгол улсын улс төрийн, эдийн засгийн, нийгмийн хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогын хувьд хэрхэн чухал болохыг иргэд бүхэн ойлгоосой гэж хүсэж байна. Макрогоос микро хүртэл товч бөгөөд тод.
Нэгт. Шинэ УИX-ын бүрэн эрхт хугацаа дөрвөн жил билээ, мэргэжлийн гэх ЗГ болон холбогдох агентлагууд нь гүйцэтгэх ажлуудыг хийж эхэлнэ. АН-ыг эрх барьсан хугацаанд алдаатай оноотой ч бодлогын хувьд олон шинэлэг, идэвхэжсэн, нээлттэй, хүний эрхийн бодлогыг бий болгосон. Наад захын жишээ нь Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ыг 2016 оны 2 дугаар сарын 5-ны УИX-ын 19 дугаар тогтоолоор батлуулсан
http://www.legalinfo.mn/law/details/11725. Эрх барьсан нам бодлогын чиглэлийг хуулийн хүрээнд гаргаад ирсэн байна. Ирэх дөрвөн жилд МАН эрх барьж байгаа учраас 19-ээр тогтоолыг байхгүйд тооцож, сүүлийн 8-н жил батлуулж чадаагүй хуулиудаа зүтгүүлэх үү? Хууль нэг нэгээрээ дэмжигдэж батлагддаг бол ерөнхийд нь Монгол улсын тогтвортой хөгжлийн бодлого хаашаа явж байна вэ? Өчигдөр МАН-ын төв хуудас дээр МАН Зүүний бодлогыг баримтлана гэх мэдэгдэл гаргасан билээ. Зүүн-Барүүн, АН-МАН гэхээсээ илүүтэй хөгжлийн бодлого, улс орнуудын алдаанаас суралцаж, өөрсдийн бодлогыг бэхжүүлэх байр суурийг эрхэмлэнэ гэж бодож байлаа.
Хоёрт. Эдийн засгийн хөгжлийн бодлого хийгээд, стратегийн ач холбогдолтой уул уурхайн салбар, байгаль орчин хамгаалах үүднээс хурааж авсан хайгуулын болон ашиглалтын лицензийг АН төрийн өмч-иргэдийн өмч гэж хурааж авсан билээ. Тэгвэл, МАН-ын ЭЗ-ын бодлого нь уул уурхайн салбарыг дахин идэвхтэй болгож ГХӨ татах зорилгоор лицензийг буцааж гаргана. Асуудал байвал нэг асуудал байна: МАН-ын доторх нүүрсчин фракц 20 компанид лицензийг өгөх үү эсвэл шударгаар тендер зарлаж эсвэл концессын шууд гэрээгээр уул уурхайг идэвхжүүлэх үү? МАН-аас гаргаж буй ЭЗ-ын хөгжлийн бодлогыг илүү тод болгох хамгийн чухал асуулт ч байж магад.
Монгол улсын төрийн тогтвортой байдал нь УИX-ын дөрвөн жил гэхээсээ илүү дөч, тавь, зуун жилийн бодлоготой байх цаг ирсэн. Дөрвөн жилийн хугацаанд уул уурхайн салбар хөгжиж иргэд ажилтай болж болноо, гэхдээ дөчөн жилийн дараа бид төр өмчтэй байх, иргэд баялагтай байх эсэхээ бодлогын хүрээнд гаргаж чадахгүй бол... ойлгомжтой биздээ!?
Л. Болор