"Тусгаар Tогтнол" гэх хоёрхон үгс улс орны түүх, ард иргэдийн тэмцлийг агуулж байдаг. Монгол Улсын Үндсэн Хуулийн хамгийн эхэнд бичигдэх хэдэн үгс бидний тусгаар тогтнолыг тодорхойлж, үндсээрээ нэгдмэл байх чиглэлийг баримталсан байдаг.
"Монголын ард түмэн бид:
-улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
-хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
-төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
-хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
-эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна" хэмээн 1992 оны 1 сарын 13нд Монгол улс тунхаглаж 1945 оны 10 сарын 20нд ард иргэдийн сонголтоор Монголын улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан билээ.
Тусгаар тогтнол, эрх чөлөө хоёр байнга хамт явж байдаг гэж боддог. Эрх чөлөөгөөр бид гадаад улсад гарч, ирсэн дорой тэр эрх чөлөөгөө алддаг. Нутаг буцсан цагт тусгаар тогтнол, эрх чөлөө гэдгийг дахин мэдрэх байх. Доктор профессор, Галсан гуай: "Хүний нутагт байгаа хүн тусгаар тогтнолын ач холбогдлыг илүү мэдэрч байдаг. "
Тусгаар тогтнол гэдэг бол улс орны амин сүнс.
Л. Болор








