Sunday, August 21, 2016

WTO| Republic of China: Accession Article 15

Notes from Kelley Drye & Warren LLP Conference. Washington, DC. July 2016

Economists and lawyers started to discuss whether China’s economy will be considered as ‘market economy’ as WTO accession expires on December 11, 2016. As December approaches, China will want all of section 15 to expire, thus attaining ‘market economy’ status. However, the competing arguments are this:


1/ Within the 15 years (since 2001) have China proven itself as a ‘market economy’ to its competitors;
2/ Did China played by the ‘market economy’ rules and regulations both regionally and globally;
3/ China’s biggest 500 companies are state-owned, according do this stats, China is not a ‘market economy’, after expiration of Section 15, what would China do with these 500 companies;
4/ The Chinese government’s role in import, export, subsidies control will have to loosen ‘if’ China were to be considered as a ‘market economy’;
5/ WTO Section 15 controversy is really based on the US Congress’ GATT filings;
6/ Growing concerns over worldwide economic elites leading the market and telling the world how to run its economy;
7/ China is not playing by the rule, has not been, and will not;
8/ China’s overcapacity of aluminum, silver, and steel will force government control on import, and subsidies, and pricing;
9/ What model of trade would China exemplify? ‘Market economy’ creates distortions and if China is aware of the situation, then China will take different approach;
10/ Unclear value of trade agreements between the EU, China, the US and Canada;
11/ Expiration of 15 years will only apply to 15 a, iii; rest of them will remain.
The recent ruling from the international arbitration on the China-Philippines island dispute is one of the realistic pictures of Chinese approach towards international law and order. The disapproval of the verdict and the continuation of the militarization of the Spratley Island jeopardizes the overall peace and security of the region by forcing neighbor countries to further militarize for national security purposes.

Notes from Kelley Drye & Warren LLP Conference. Washington, DC. July 2016.

Related links:
  1. State-owned companies of China:http://fortune.com/2015/07/22/china-global-500-government-owned/
  2. Wiley Rein LLP LAW360:http://www.wileyrein.com/media/publication/159_China-Can-Still-Be-Treated-As-A-Nonmarket-Economy-After-2016.pdf
  3. WTO China Accession:https://www.wto.org/english/thewto_e/countries_e/china_e.htm
  4. PCA verdict: http://www.pcacases.com/web/view/7

Цагаан Зам



https://www.youtube.com/watch?v=QN41vuy-hh0

Ээж минь Эжэ мэн

Кийтээнээ булгийнаа уснаасаанаа
Кирийгаан угаагаад суулааба
Кирийгаан угаагаад суубучигэ 
Киламжтайгаа эжэ мэн санагдаанаа

Буруу халиасан эргэдээрээ 
Бургасан модонэ найханаа
Бургасанэ модонэ найгахара
Буяамжитайга эжэ мэн санагдаанаа

Буяамжитайга эжэ мэн санагдаанаа 

Гашуунэ булгина уснаасаанаа
Гарыга угагаад сулайба
Гарыга угаагаад суубучигэ
Гаргалсана эжэ мэн санагадна

Гаргалсана эжи мэн санагадна.

Шинэ хотын хуучин иргэншил

Сан Франциско хотод 2012, 2015 онд ирж байсан билээ. Аялал жуулчлал, албан шугамаар явж байхад нийгэм, иргэдийн хэв маягийг гаднаас нь өнгөцхөн харах маягтай л байдаг. Гэвч энэ удаа хэдэн хувцас, номуудаа чирээд уул давсан энэ хотод 2 жил сурахаар ирэв. Цагийн зөрөө гараагүй, эрт сэрдэг хэвээрээ. Сэрүү татсан агаартай, Монголтой төстэй юм. Зун гэсэн мөртлөө 60 градус. Уул даваад халуун, уул даваад сэрүүн. Хоёр хоноод хоолой өвдөв. Ккк. Зун нь 9-н сард эхэлдэг гэнэ...Нийгмийн хүрээнд, их тайван алхсан хүмүүс л байх юм. Хурдан хотын хүн гялс гялс явчих гээд л... 

СФ хотын Ази хүн амын тоо маш их юм байна, Хятад, Солонгос, Филиппин, Америкчууд нь хүртэл Хятадаар ярьдаг байх жишээтэй. Бүгд биш л дээ..мэдээж. 1850-аас оны үед төмөр зам анх баригдахад Хятад болон Европоос ажилчид ихээр орж ирсэн юм байна. Төмөр замаас гадна, далайн боомт, далайн эргэтэй ойр учраас загас, хүнсний наймааруу шилжиж Хятадууд хөлөө олжээ. Удалгүй, Солонгос, Филиппин, Зүүн Азийнхан ч адилхан замаар явж СФ-д суурьшиж эхэлсэн байна. Тэр үеийн АНУ-д шинээр ирсэн хүмүүст бол бөөн боломж, бизнесийн гараа олон байж. Тийм ч учраас энд байгаа их ихэнх хүмүүс жижиг, дунд бизнес эрхэлж, үл хөдлөх дээр сая саяыг хийдэг юм байна. СФ хотын хүн амын 10% нь үл хөдлөхийг атгасан гэнэ, бусад нь бүгд түрээс. 

Зөв нийгмийн эсрэг талд бохир зүйлс бас байна аа. 1997 онд Хонг Конгын маффууд АНУ-д үйл ажиллаагаа явуулах гэж хамгийн эхэнд СФ хотын Хятад орионг сонгож нэгэн залууг үүрэгт ажилд ирүүлж. Түүний үүрэг бол СФ хотын Хятад орионыг гартаа атгаж, Зүүн эргийн бохир гарын бизнес: мөрийтэй тоглоом, хар тамхи, архи, бие үнэлэх, цагаачдын наймаа г.м. нэгтгэж Америк тивд тэлэх хүсэлтэй байж. 2000 оны эхээр жижиг маф үүсэж, хүчний тулаан болон буудалцаж эхэлснээр СФ хотын хамгаалалт Хятад орионы хууль бус үйл ажиллагааг хяналтад авж. Одоо ч гэсэн энэ мафын үргэлжлэл жирийн иргэд мэдэхгүй газар үйл ажиллагаагаа явуулдаг.  

Олон Монголчуудтай уулзсангүй. Хүнд хичээл, ажлын дундуур уул хаданд гармаар байна. Уул хадны Монголчууд намайг багтаа аваарай. Ккк. :) 

Өглөөний бас оройны мэнд Сан Франциско хотоос. Л. Болор



Saturday, July 30, 2016

I like Chopin

I love chopin! <3 

https://www.youtube.com/watch?v=v3pvlpKBA7E








Бразил улсын ерөнхийлөгч асан 
 Former President of Brazil, Fernando Henrique Cardoso. 2014. 





Төмөр зам-геополитик


Төмөр замд ач холбогдол өгөх чухал асуудлын нэг бол геополитикийн асуудал билээ. Төмөр замаар улс орнууд холбогдож, эдийн засгийн хөгжил дээр төвлөрч, шинэ геополитикийн түншлэл үүсдэг гэж хэлж болно. Өнөөдөр дэлхийн улс орны улс төрийн тогтолцоо, эдийн засгийн байдал, зэвсэгт хүчин, үндэсний аюулгүй байдал бүгд л төмөр замтай нягт холбоотой болж байгааг тодруулах нь зүйтэй. Төмөр замыг ямар улсаас аль улстай холбож хийх гэдгээс геополитикийн давуу тал, сул тал харагдах болно. Энэ нь дэлхийн хэмжээнд хэрхэн нөлөөлөх эсэхийг ч судалж болно.

Евразиас Персийн булангийн гурван улсыг хамруулсан хоёр төмөр замын мега-төслийн асуудлыг хөндье. Үүнд Азербайжан-Иран, Армен-Ираныг төмөр замаар холбох төслүүд нь Оросын дэмжлэгтэйгээр өрсөлдөж байна. Яг л энэхүү өрсөлдөөн нь Оросын бага ястан байсан улсууд Гүрж, Армен, Азербайжаны ирээдүйг тодорхойлох хүчин зүйл болчхоод бна. Үүнээс гадна, хамгийн чухал ач холбогдол бол Орос-Ираны цаашдын хамтын ажиллагаа нь Персийн булан дахь геополитикт шинэ чиглэл, давамгайлсан байдал гаргахыг үгүйсгэхгүй. 

Азербайжан-Ираны төмөр замын төсөл нь Орос-Иран хоёрыг нэг улсаар дамжиx геополитикийн давамгай тал болж байгаа юм. Энэ нь ч Оросын эдийн засгийн хүрээнд зөвхөн Азербайжан, Иран биш бас бусад Каспийн улсуудруу худалдаа хийх боломжийг гаргаж байгаа юм. Нөгөө талаас, Иран гэх Шиа Лалын шашны улсын өөрийн гэсэн бүс нутгийг давамгайлах геополитикийн эрмэлзэл нь Оросын хамтын ажиллагааг ашиглах төдий ч байж болох. Эсxүл бүр үүнээс үүдээс Орос-Ираны хамтын ажиллагаа бүс нутгийн эдийн засгийн, зэвсэгт хүчний шинэ хүчин ч болж болох юм. 

Л. Болор

Constitution


Энэ хэдхэн vгэнд Монгол улсын тусгаар тогтнол, тvvx оршдог. Хамгийн чухал хэсэг нь: "Монголын ард тvмэн бид" гэж байгаад vндэсний эв нэгдэл оршино.


                                       http://legalinfo.mn/law/details/367?lawid=367

中国外交部长王毅

中国外交部长王毅 : https://www.youtube.com/watch?v=nnzidzWm0q4

Sunday, July 24, 2016

Авьяас билиг, сэтгэлийн дундах зай


Монгол улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт яруу найрагч Б. Лхагвасүрэн гуай, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч Н. Жанцанноров гуай хоёрын тухай нэгэн зүйлийг боддог юм. Учир нь хоёр буурал маань Монгол улсын хөгжим, яруу найргийг өнөөдрийн нийгэмд сонсох чихтэй, унших нүдтэй нь байлгаж байгаа нь тэдний сэтгэлийн угаас ундран гарах авьяас билиг, хүчин чармайлт, сэтгэл билээ. Гэвч, хоёр буурал маань анд ч биш дайсан ч биш; авьяас билиг-сэтгэл хоёрын дундах зайнд л тэрсэлдээд байх шиг санагдах юм. 
  
Монгол Тулгатны 100 эрхэм нэвтрүүлгээс өмнө "Бавуугийн Бавгар" өвөөгийн бичсэн зүйлс хүний сэтгэлийг хөндөж, сэдрээж, инээлгэж, уйлуулж чаддаг байсан бол Жанцанноров гуайн хөгжим ч мөн адил шидтэй. Хоёр буурлын Монгол авьяас билэг, ухаан чадвар нэгэн хэсэгт тэнцүү байсан ч хоёулаа ойртоод ирэхээр гал-ус мэт болчихдог. Нэг нь унтаршгүй дүрэлзэж, нөгөөх нь дундаршгүй долгиолно. Чухам яагаад?

Лхагвасүрэн гуай мөн чанар, хүний өөртөө үнэн ч байх чанарын тухай их ярьдаг. Ярьдаг бичдэг үгсийн цаана агуу их бодол, итгэл үнэмшил бий. Тэр бодолд нь төрөлхийн авьяас билгийг сайжруулж өөртөө үнэн ч байх гэдэг үзэл баримтлал, гүн итгэл оршдог. Жанцанноров гуайн хувьд хөгжим, аялгуу, эгшгийг бие сэтгэлээрээ мэдэрч гарын үзүүрээрээ авиа болгон гаргадаг. Нэг удаа хэлж байсан: "Ганцхан эгшиг сонсоод үзэгчид, сонсогчид уйлах, инээмсэглэдэг, тэр л хүч. Миний хегжим надаар л барагдана." Яг үүнтэй адил, үг ч бас хүчтэй. Миний хэлний хязгаар, миний ертенцийн хязгаар гэж vг бий дээ. Гал-ус болсон хоёр буурал минь бие биенийхээ авьяаст атаархахдаа биш, харин өөртөө хэрхэн үнэн ч байсан, үнэн ч байснаараа юу хийсэн гэдэг энэ авьяас билиг- сэтгэл хоёрын зайнд л тэрсэлдээд байх шиг санагддаг юм. Бавгар өвөө Жанцанноров гуайг хөгжимд бүх амьдрал, сэтгэлээ зориулж өөртөө үнэн ч байж чадаагүй, албан тушаал хөөж явсан гэж сэмээрхэн шүүмжилдэг/гомддог. Жанцанноров гуай хэчнээн олон сайхан бүтээл хийсэн ч илүү ихийг хийж болох байсан гэдэг бодолтой. Хоёр буурал үг зөрүүлэхгүй биесээ ойлгодогт учир бий. Үг гарчих дээр л биеэ өмөөрсөн эсвэл нэгнийгээ гомдоох гэсэн үг гарчиx гээд. Энэ бүхний цаана хоёр буурлын минь агуу их авьяас, хvндэтгэл, Монгол ухаан оршиж байдаг гэдэгт би итгэдэг.
Энэ бодлыг би нэг л хүнд хэлж байсан. Магадгүй энийг уншжил байгаа байх...
Л. Болор

Wednesday, July 20, 2016

Өнгөрсөн 4-н жилээс Ирэх 4-н жилд Монгол Улсын УИX

Сонгууль болоод дөрвөн долоо хоног болжээ. Сонгуулийн дүнгээр УИX-ын гишүүд коноптой болсон бол төрийн агентлагуудын сандал ширээний тулаан аль хэдийн эхэлсэн. Гэтэл их ихэнх хүмүүсийн анзаараагүй хэдэн үйл явдал өрнөж байна. Эдгээр үйл явдлууд мэдээллийн сүлжээгээр улс төржих хэлбэртэй цацагдаж байгаа ч Монгол улсын улс төрийн, эдийн засгийн, нийгмийн хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогын хувьд хэрхэн чухал болохыг иргэд бүхэн ойлгоосой гэж хүсэж байна. Макрогоос микро хүртэл товч бөгөөд тод.

Нэгт. Шинэ УИX-ын бүрэн эрхт хугацаа дөрвөн жил билээ, мэргэжлийн гэх ЗГ болон холбогдох агентлагууд нь гүйцэтгэх ажлуудыг хийж эхэлнэ. АН-ыг эрх барьсан хугацаанд алдаатай оноотой ч бодлогын хувьд олон шинэлэг, идэвхэжсэн, нээлттэй, хүний эрхийн бодлогыг бий болгосон. Наад захын жишээ нь Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ыг 2016 оны 2 дугаар сарын 5-ны УИX-ын 19 дугаар тогтоолоор батлуулсан http://www.legalinfo.mn/law/details/11725. Эрх барьсан нам бодлогын чиглэлийг хуулийн хүрээнд гаргаад ирсэн байна. Ирэх дөрвөн жилд МАН эрх барьж байгаа учраас 19-ээр тогтоолыг байхгүйд тооцож, сүүлийн 8-н жил батлуулж чадаагүй хуулиудаа зүтгүүлэх үү? Хууль нэг нэгээрээ дэмжигдэж батлагддаг бол ерөнхийд нь Монгол улсын тогтвортой хөгжлийн бодлого хаашаа явж байна вэ? Өчигдөр МАН-ын төв хуудас дээр МАН Зүүний бодлогыг баримтлана гэх мэдэгдэл гаргасан билээ. Зүүн-Барүүн, АН-МАН гэхээсээ илүүтэй хөгжлийн бодлого, улс орнуудын алдаанаас суралцаж, өөрсдийн бодлогыг бэхжүүлэх байр суурийг эрхэмлэнэ гэж бодож байлаа.

Хоёрт. Эдийн засгийн хөгжлийн бодлого хийгээд, стратегийн ач холбогдолтой уул уурхайн салбар, байгаль орчин хамгаалах үүднээс хурааж авсан хайгуулын болон ашиглалтын лицензийг АН төрийн өмч-иргэдийн өмч гэж хурааж авсан билээ. Тэгвэл, МАН-ын ЭЗ-ын бодлого нь уул уурхайн салбарыг дахин идэвхтэй болгож ГХӨ татах зорилгоор лицензийг буцааж гаргана. Асуудал байвал нэг асуудал байна: МАН-ын доторх нүүрсчин фракц 20 компанид лицензийг өгөх үү эсвэл шударгаар тендер зарлаж эсвэл концессын шууд гэрээгээр уул уурхайг идэвхжүүлэх үү? МАН-аас гаргаж буй ЭЗ-ын хөгжлийн бодлогыг илүү тод болгох хамгийн чухал асуулт ч байж магад.

Гуравт. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын хүрээнд эдийн засгийн аюулгүй байдлыг хэрхэн хангах чиглэл нь тодорхой бус байна. Энийг анхаарах! ҮАБ-ын хүрээнд 2010 оны УИX-ын 48-аар тогтоолhttp://www.legalinfo.mn/law/details/6163?lawid=6163, 2011 оны 10-аар тогтоол болох Гадаад бодлогын үзэл баримтлалhttp://www.legalinfo.mn/law/details/6340?lawid=6340 болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, удирдамжийг залгамжлан эрхэмлэж, хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг хамгийн эцэст нь тодруулмаар байна.

Монгол улсын төрийн тогтвортой байдал нь УИX-ын дөрвөн жил гэхээсээ илүү дөч, тавь, зуун жилийн бодлоготой байх цаг ирсэн. Дөрвөн жилийн хугацаанд уул уурхайн салбар хөгжиж иргэд ажилтай болж болноо, гэхдээ дөчөн жилийн дараа бид төр өмчтэй байх, иргэд баялагтай байх эсэхээ бодлогын хүрээнд гаргаж чадахгүй бол... ойлгомжтой биздээ!?

Л. Болор

Mongolia to become an integral part of Asia-Pacific