Friday, November 20, 2015

A train ride





I saw a light
There was a train
So I hopped on it
To my destiny.
My destiny.

Bolor Lkhaajav 11.20.2015

Wednesday, November 18, 2015

:(

Хөгжиж буй, хөгжсөн орнуудын бодлого, чиглэл, нэгдмэл байдлыг хархаар бүр голд юм ороод хэлэх үг ч гарахгүй юм. Үнэндээ 3 хан сая хүнээ аваад явчиж цадахгүй л байна шд. Хятад 7 хоног болгон л ийм улстай хэдэн тэрбум долларын төсөл хийлээ. Хийсэн гэрээ нь нөгөө улсдаа ч хэрэгтэй юм. Хятад ч сайнаар нөлөөтэй юм. Дотроосоо бодлого нь нэг чиглэлд, бат байгаан шинж. Нээрээ, бид яагаад ийм болцон юм бэ? УИX, Засгийн газар дотроо л байлдаан хийгээд байдаг.
Монгол улсад эдийн засгийн, хөгжлийн, гадаад бодлогын, аюулгүй байдлын маш тод БОДЛОГО хэрэгтэй байна. Бид болдоггүй байсаар байгаад ийм хэврэг байна. БОДЛОГО! Би урьд нь энэ талаар бичиж байсан. Монгол улс ямар бодлоготой байх хэрэгтэй вэ? Ямар бодлого Монгол улсыг болон энэ 3 сая иргэдийг урагшлуулах вэ? гэж. Ер нь энэ талаар дараа нь маш тод бичнэ, хэрэгжүүлнэ.

Sunday, November 15, 2015

IACP Second General Assembly, Chicago.


President Barack Obama spoke at the International Association of Chiefs of Police (IACP) Second General Assembly tonight. The Task Force of 21st century will target the further cooperation between the police force and communities to strengthen public safety. Public safety is not only a matter of police force, but it is also a matter of Congress passing gun-safety laws and regulations, he mentioned. He has assured that this does not mean to take away the Second Amendment of the Constitution to protect oneself. Three things: Gun-safety laws must be passed through Congress, Police and Security forces must engage and cooperate with communities, and the DOJ is responsible for the safety and protection of its own security forces and will take all the necessary actions. 


Yes, I saw the President. ✌



Монгол Улсын Гааль, Xилийн Хуулийг Чангалах Тухай


Монгол Улсын Гааль, Xилийн Хуулийг Чангалах Тухай  (МУҮАБ-н Хүрээнд)



Монгол улстай хил залгаа биш ч гэсэн бүс нутгийн аюулгүй байдалд хамаарагдах Туркимистан, Киркызстан, Казакстан хил залгаа ,Орос-н Чэчниа, Хятадын Шин-Жан гэх мэт улсууд өдгөө дэлхийн аюулгүй байдал тулгараад байгаа террористийн харгис хэрцгий, Лалын шашины радикализмаар улс орон удирдах бодлогтой xүмүүсийн нөлөөнд автах аюултай билээ. Эдгээр үйл явдалууд Монголын хил дээр болоогүй ч ирээдүйгээ харж, сэргэмжлэх үүднээс хууль, тогтоолоо ерөнхийдөө чангалах хэрэгтэй гэж үзэж байна. Зөвхөн үндэсний аюулгүй байдлийн үндслэл дээр шүү дээ. Өнөөдрийн асуудал биш юмаа гэхэд, ирэх тав, арав, хорин жилд дэлхийн энхтайвний асуудал газар нутаг булаацалдах, дүрвэгсдийн бас хууль бус шилжилт хөдөлгөөн ихсэх магадлал ихтэй байгаа. Өнөөдрийн байдлаар Монголд 11 хилийн боомт тэгээд ИХШХЕГ төв байр УБ-д байдаг. Эдгээр xилийн боомтууд нь:

1. Арцсуурь боомт
2. Тэс боомт
3. Бошроо боомт
4. Увс Аймаг дахь алба- Цагааннуур боомт
5. Өлгий боомт
6. Даян боомт
7. Баруун бүс дэх газар
7. Булган боомт
8. Байтаг боомт
9. Завхан аймаг дахь төлөөлөл
10. Говь-Алтай аймаг дахь алба
11. Бургастай боомт.

Газрын зургаас хилийн боомтуудыг харвал бүгд Хойд-Баруун аймгаар байх нь. Өмнөд болон Зүүн аймгуудад хилийн боомт нэмэх асуудлаар ярилцах нь зүйтэй юм болов уу? Ашигт малтмалын төслүүд Оюу-Толгойгоос эхлээд Өмнөд болон Зүүн аймгууд руу ихээр анхаарал татаж байгаа болхоор xилийн боомбтыг нэмж, хилийн цэргийг нэмж сахин, хамгаалах үүрэгт шилжүүлэх нь зүйтэй.

2) Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нэгэн зүйл бол Монголд ажиллаж амьдарч буй гадаад иргэдийн иргэншил хүсэх бас Монголын иргэнтэй эрх тэгш бус байх хуулийг хатуу болгох хэрэгтэй гэж боддог. Монгол улсад дүрвэгсэд дамжин өнгөрч эсxүл хууль бусаар хил дамжин орж ирж, ногоо тариалан, уул уурхай дээр ажиллаж байна. Өчигдөр л гэхэд Хятад тарайчид хил даван орж ирж Хилийн цэргийг буугаар сүрдүүлсэн байх жишээтэй. Газар нутагтаа багтаж ядан байгаа хүмүүс хаашаа явах вэ? Ойлгомжтой. Тэгэхээр Монгол ямар байр суурьтай байх ёстой вэ, хэрэгтэй вэ?

Нэг удаа дуугүй өнгөрвөл дахин сүрдүүлэх боломжтой. Хилийн цэрэг, гааль, БХя бол Монгол улсыг, иргэдтэй нь хамгаалах төрийн байгууллагууд. Яагаад өөрсдийн байр сууриа илэрхийлэхээс эмээгээд юм вэ? Нэг үг хэллээ гээд дайсан болчиx хэмжээнд хүрчхээгүй бол харин ч зөв, харилцан ойлголцож, иймэрхүү асуудлыг дахин гаргахгүй байх талаас арга хэмжээ авах хэрэгтэй болов уу?

3) Үндэсний аюулгүй байдал нь зөвхөн эдийн засагтай уялдаатай биш Монголд суурин байгаа гадаадын иргэдтэй холбоотой. Дараагийн арав, хорь, гучин жилд гадаадын хөрөнгө оруулалт ихэссээр янз бүрийн төслүүд гарч ирнэ. Энэ төсөл, проект дээр мэргэжлийн шатанд хүрэхгүй бол гадаад ажиллачидийг оруулахаас өөр аргагүй болно гэсэн дүгнэлттэй байгаа. Ер нь ирээдүйгээ харж давхар давхар бодлого явуулсан нь Монголд сайнаар нөлөөлнө гэж итгэдэг. 
Хатуу хуулийн хүрээнд гадаад ажилчдыг ялгаварлахдаа биш харин Монголын иргэн гэдэг утгаараа бид улс орондоо илүү эрхтэй байдлыг тодорхойлж байгаа юм.





Л. Болор 11.3.2015

Орос-Хятадын Зэвсэгт Хүчин

Дэлхийн зэвсэгт хүчний эхний тавд: АНУ, Орос, Хятад, Энэтхэг, Их Британи орж байна. Евразид Орос, Ази талдаа Хятад тэргүүлж байна. Еврази, Зүүн Ази номхон далайн аюулгүй байдалтай холбогдуулан, зэвсэгт хүчний чадавх, төсвийн зарцуулалт дээр точнье байх нь бодит байхын нэгэн шинж. 

Орос/ 2014 онд Орос дэлхийн зэвсэгт хүчний экспортын 2 дахь том улс болсон (АНУ-ын дараа). Оросын зэвсгийн наймаа нь Ази тивдээ төвлөрч, улс орны хоорондын харилцааг бэхжүүлж байна. 2010-2014 онд, Хятадад 39%, Энэтхэгт 11%-н зэвсэг шилжүүлжээ. Сийр, Украин гээд Оростой холбогдох улс орны тогтворгүй байдлаас нөлөөлөн, Оросын батлан хамгаалахын комисс 2016 онд зэвсэгт хүчний зарцуулалтыг 0.8% нэмэгдүүлнэ гэв. Цаашид, 2016-2025 он хүртэл, батлан хамгаалах болон зэвсэгт хүчний салбаруудын зарцуулалт бага багаар нэмэгдэж эхэлнэ. 

Хятад/ 2015 онд Хятад улсын батлан хамгаалах болон зэвсэгт хүчний салбарт $141.45 billion зарцуулна гэсэн. Өнөөдрийн байдлаар Ази тивдээ зэвсэг, цэргийн хүчээрээ хамгийн чадавхтай нь. 2.3 сая цэрэг бэлэн байдалд, 2.3. сая нөөц цэрэгтэй аж. Цаашид, хүн амын тоо өсөж, 19.3 сая залуус шинээр татагдах боломжтой болж байна. 

Ийм л хөршүүдтэй байна даа, манайхаан? Бид яах ёстойг ойлгож байгаа биз дээ? 

Л. Болор 11.11.2015 

Мэдээ, Мэдээллийг Шүүж Уншиx

Сошал-медиагаар явагдаж буй мэдээ мэдээллийг хэрхэн шүүж унших бас бататгах аргаасаа хуваалцъя. Энэхүү туршлагыг хэвлэл мэдээллийн шинжээч хийж байхад олсон болно. Яагаад энэ тал дээр анхаарах болов гэвэл, сошиал ертөнцөд уншиж байгаа зүйлдээ туйлшрах, сэтгэлийн хөдөлгөөнөөр бие биенээ доромжлох, үл ойлголцох явдлууд гарч байгааг эртнээс ажигласан билээ. Залуус бид нар уншиж байгаа мэдээллээ өөрсдөө бататгаад, эх сурвалжийг нь олж чадвал, та энэ сэдвээр хүнтэй ярилцах, мэтгэлцэх, цааш нь хүнд тараахдаа хүртэл өөртөө итгэлтэй байна.
1. Мэдээ мэдээллийг уншихдаа гарчиг нь өнгөрсөн цаг дээр байна уу эсвэл ирээдүйд болох зүйл байна уу гэдгийг анхаарах. A) Ирээдүйд болох үйл явдал бол хувь хүн, албан байгууллага, судлаачдын урьдчилан хийсэн таамаглал дээрээс сэдсэн байж болно. B) Өнгөрсөн цаг дээр байвал, үйл явдал болоод өнгөрсөн, түүний үр дагаврыг шинжилсэн мэдээлэл байх ёстой. *Хамгийн сайн мэдээлэл бол энэ хоёрыг хосолсон мэдээ болно. Өнгөрснийг сэргээж, өнөөдөр болсныг тайлагнаж, маргааш юу болж болохыг таамгалсан.*
2. ФБ, Твиттэрээс мэдээллийг уншихдаа, RT хийж байгаа хүнээсээ эх сурвалжийг лавлаж болно. Дэд боловсролтой, мэргэжилтнүүд бол ихэвчлэн эx сурвалжийн хамт мэдээллээ цацдаг гэдгийг анхаарах.  A) ФБ, Твиттэрээс олсон гадаад мэдээллийг Англи эсвэл бусад гадаад хэлээр орчуулж, дэлхийн мэдээллийн хүрээнд хэрхэн хөвөрснийг шалгаж, утга санаа нь адилхан/өөрчлөгдсөн байх эсэхийг бататгаж болно. Энэ маягаар 3-5 эx сурвалжийг олох боломжтой. B) Фото мэдээг харахдаа, хэн, хэзээ, хаана зураг авсан эсэхийг анхаарах. Энэ мэдээлэл нь зурган дээрээ эсвэл мэдээ, тайлангийн доор байдаг. Бас фотошоп болон бусад эвлүүлдэг арга хэрэгслийг ашигласныг анхаарах.  
3. Уншиж байгаа мэдээллээс сэтгүүлчийн ур чадвар харагдана гэдэг бол үнэн. Сэтгүүлч бичиж байгаа зүйлдээ хэрхэн мэдлэгтэй байхаас тэр мэдээлэл уншигчдад хангалттай мэдээлэл өгнө. Сэтгүүлчдийн үүрэг, ажил бол уншигчдад мэдээлэл өгөх. Харин хэн зөв, хангалттай, бүрэн мэдээлэл өгсөн нь илүү үнэлэгддэг нь хэвлэл мэдээллийн ертөнцийн шалгуур юм. Шинжээч хүний хувьд мэдээг уншаад ойлгох зүйлээ ойлгоод, хаях зүйлээ хаяж сурсан.
Тэгэхээр залуучуудаа, интернет, мэдээллээр байнга дүүрэн байдаг бид нарт, аль болох мэдээллийг шүүж унших, уншсан зүйлээ бататгах, тэгээд уншсан материал дээрээ баримт ярих гэдэг хамгийн үнэлгээтэй гэдгийг тодруулъя. Явган яриа, хов живийг багасгаж, мэдээ мэдээллийг шүүж сураарай.
Зөв мэдээлэл бол та бид өөрсөндөө оруулж буй хамгийн үнэт хөрөнгө оруулалт юм шүү!
Л. Болор 11.1. 2015

Эзэнгүй Айл, Эзэнгүй Нийгэм

Тибетийн лам, багш нар Хятадын харгис хэрцгий цагдаа нарыг эсэргүүцэж өөрсдийгөө шатааж дэлхий даяар дуулиан гаргаж байсан. Тэд нар хэлж үзсэн, ярьж үзсэн, бүр сүүлдээ зодуулж, нүдүүлж, биеэрээ хэлж үзсэн. Хэдэн өдрийн өмнө “Эрдэнэс таван толгой” компанийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатааж хүмүүсийг цочролд оруулалаа. . Би ч хувьдаа цочролд ороод хэлэх үг байхгүй хэд хонолоо. Энэ нь юу хэлээд байна вэ? Яагаад ийм зүйл хийхээр болов гэдгийг хүмүүс хүн гэдэг үүднээс ухаж бодох нь зүйтэй болов уу? - арга нь ядсан байна, өөр арга байсангүй байна. Ийм хэмжээнд хүрсэн гэдэгт итгэж чадахгүй, хэлэх үг олдохгүй байна. 
--- Ер нь Монголд болоод үйл явдлуудыг хараад байхад сүүлийн 25-н жилд сайжирсан зүйл байна, гэхдээ бас бүр дордсон зүйл маш олон байна. Гэмт хэргүүд хүнд, хэрцгий болсон байна. Хүнийг хүн гэж хайрлах моральный суурь байхгүй байна зарим хүмүүст. Хүмүүс мөнгө үзхээр нэрээ мартаж, тэнгэрт нисэх амьтан болж. Цаашилбал, хэлээд байх зүйл олон байна. Өнөөгийн Монголын нийгмийг уруудуулсан хүмүүс төрийн бодлого чиглэл байгаа боловч бид нар хувь хүн гэдгээрээ нийгэмд байр суурьтай, хариуцлагатай хүмүүс гэдгээ мартсанд бас оршино. Иргэний нийгэм, иргэний үүрэг хариуцлага алдагдсан байна энэ сүүлийн 25-н жилд. Төрд Ардчилал руу шилжүүлэх гэж гурвалжин дөрвөлжин болж байхад иргэдээ мартсан байна. Нийгэм нь хоосорсон байна. Эзэнгүй айл гэдэг киног санаж байгаа биздээ?
Энэ нийгмийн эзэд Монгол улсын иргэд гэдгийг хүн бүр ойлгох цаг нь ирсэн байна.
БОЛОР.
11.15.2015

Дэлхийн аюулгүй байдал ба Монгол

Судлаач хүний ажил бол их хэмжээний мэдээ, мэдээллийг анхааралтай уншиж, нягталж, судалж, тэгээд дүгнэлт, таамаглал гаргах үүрэгтэй. 2015 оны 1 сард, дөнгөж шинэ он гарч байхад би АНУ-н цагаачлалын албаны хуульч танилтайгаа уулзаж цагаачлалын хууль, гадаадын иргэдийн гэмт хэрэг г.м. асуудлыг ярьсан билээ. Тэгээд ерөнхийд нь 2015 онд дэлхийн улс төр, улс орнуудын аюулгүй байдал, олон улсын харилцааны талаар нэлээд удаан ярьж санал бодлоо хуваалцсан юм. Бид хоёрын зөгнөж байсан, Орос-АНУ-ын хүйтэн харилцаа, Орос-Украйны асуудал, Хятадын эдийн засгийн бодлого, Ойрх Дорнодын терроризмын асуудал, за тэгээд цаашилбал цөмийн зэвсэг, Умард Солонгос г.м. асуудлууд ер нь бүгд л ямар нэгэн байдлаар дэлхийн аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн байна. 

Өнөөдөр 11 сар, 2015 он дуусахад сар гаруй л үлдлээ. Яг өнөөдрийн байдлаар улс болгон өөрсдийн гэсэн батлан хамгаалах, зэвсэгт хүчин, аюулгүй байдалд урьдах жилүүдээс илүү анхаарал тавьж байна. Япон улс үндэсний аюулгүй байдлын хүрээнд үндсэн хуульдаа өөрчлөлт орууллаа. Энэ нь мэдээж Хятадын зэвсэгт хүчнээс болгоомжилсон бодлого. Турк улс, лалын шашны дотоод болон гадаад нөлөөнөөс болгоомжилж, дотроо ардчилсан нэгдмэл бодлогыг эрхэмлэж, гаднаа, хил, гаалийн хяналт, шалгалтыг чанга болгосон. Тэгэхээр улс орнууд аюулгүй байдалдаа анхаараад эхлэхээр, энэ нь нөгөө улс төр судлаачдын яриад байдаг дэлхийн энхийн байдал алдагдах шинж тэмдэг тодроод ирсэн байна гэсэн үг л дээ.
Олон улсын асуудал уншиж судлаад байгаа хүн мэдээж Монголын үндэсний аюулгүй байдал, нэгдмэл байдал дээр мэдээлэлтэй, судалгаатай, өөрийн гэсэн үзэл бодолтой байгаа. Би урьд нь бичиж байсан, энэ талаар дахиад бичье. Яагаад гэхээр маш чухал. Улс болгон дэлхий даяар юу болж байгааг анзаарч, үндэсний, үндэстний аюулгүй байдлыг чухалчилж байхад бид ч бас ялгаагүй анхаарах хэрэгтэй. 1). Монгол улсын нэгдмэл байдлыг хамгийн эхэнд эрхэмлэн чухалчлах. Баруун аймгууд (Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай), Зүүн аймгууд (Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь) гээд бусад аймгууд бүгд л Монгол үндэстэн, Монгол улсын аймгууд, нэгдмэл байх нь хамгийн чухал. 2). Сонгуулийн пиараар аймаг, ард иргэдийг хуваах үйл ажиллагааг улс төрийн намууд зогсоох нь зүйтэй. Нэгдмэл бодлогыг эрхэмлэхийн тулд. 3). Хил, гааль, боомтын хараа хяналтыг сайжруулж, гадаадын иргэдийн тоог аль болох бага байлгах нь зүйтэй. 4). Хууль бус байгаа гадаадын иргэдийг одооноос эхэлж хөөж явуулах арга хэмжээг нийслэл болон хөдөөгүүр эрчимтэй явуулах хэрэгтэй гэж үзэж байна. Энэ дөрвөн зүйлийн хүчин алдагдвал Монгол улсын үндэсний, үндэстний аюулгүй байдал, газар нутаг булаацалдах, тусгаар тогтнолын асуудал хөндөгдөх болно гэдгийг анхааруулан хэлье. Бид урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь алдаа гаргаж, зассанаас илүү үр ашигтай гэж үзэж байна.
Л. Болор 
11.15.2015

Tuesday, October 20, 2015

Тусгаар тогтнол гэдэг бол улс орны амин сүнс.





"Тусгаар Tогтнол" гэх хоёрхон үгс улс орны түүх, ард иргэдийн тэмцлийг агуулж байдаг. Монгол Улсын Үндсэн Хуулийн хамгийн эхэнд бичигдэх хэдэн үгс бидний тусгаар тогтнолыг тодорхойлж, үндсээрээ нэгдмэл байх чиглэлийг баримталсан байдаг. 


 "Монголын ард түмэн бид:

-улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
-хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
-төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
-хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
-эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна" хэмээн 1992 оны 1 сарын 13нд Монгол улс тунхаглаж 1945 оны 10 сарын 20нд ард иргэдийн сонголтоор Монголын улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан билээ. 

Тусгаар тогтнол, эрх чөлөө хоёр байнга хамт явж байдаг гэж боддог. Эрх чөлөөгөөр бид гадаад улсад гарч, ирсэн дорой тэр эрх чөлөөгөө алддаг. Нутаг буцсан цагт тусгаар тогтнол, эрх чөлөө гэдгийг дахин мэдрэх байх. Доктор профессор, Галсан гуай: "Хүний нутагт байгаа хүн тусгаар тогтнолын ач холбогдлыг илүү мэдэрч байдаг. " 


Тусгаар тогтнол гэдэг бол улс орны амин сүнс. 


Л. Болор

Wednesday, September 23, 2015

Чиний хүрч чадахгүй ертөнц

Миний бодол
Миний эрмэлзэл
Миний мөрөөдөл
Чиний харж, бодож байгаагаас
Далд.

Чиний мэдэхгүй ертөнц.

Чиний хүрч чадахгүй газар.

Энэ орон зай зөвхөн миний ертөнц.

Энэ орон зай би өөрийгөө хайрлах ертөнц.
Энэ орон зай бичих үгс, хийх зүйлсээр хязгаарлагдах ертөнц.
Аав ээжийн минь надад бэлэглэсэн
Чиний мэдэхүй ертөнц
Чиний хүрч чадахгүй газар.
Миний дотоод ертөнц.
Би.

Л. Болор 2015.9.23

Tuesday, September 22, 2015

С. Зоригийг зурaхад зориг шаардав.

                                       С. Зоригийн дурсгалд зориулав.



Л. Болор 

Sunday, September 20, 2015

23:59






From all the things she said, Good morning was always her first and Goodnight was her last.

BL

Life and Death


Life and Death. There is a beginning, there is an end. If nothing is absolute, then our very existence is questionable, isn't it? Vice versa, the statement "nothing is absolute" is in contradiction, circular reasoning, because that's not absolute either. As far as I think this very second, we have this life as a journey, with a beginning and an end. What's after "end" remain uncertain; we can only let our imaginations and curiosities illusion us somewhere, some place, known or unknown. 

Life and Death. There is a beginning, there is an end. But this life, every fleeting second is my life, my generation, my story. Between the times of life and death, when your is dream is nearby, you must recognize it, seize it, and just love it. 

Bolor  9.20.2015 

Monday, August 10, 2015

Attractions of All Kind

I find "intellectual" attraction quite above and beyond than emotional or physical attraction. Intellectual attraction is a constant questioning of the opposite. It's never too boring. But then it gets complicated when you are missing the emotional and physical attraction part. Without emotional attraction, all you have is the reasoning part. In other words, dealing with the mind, not the heart. Even worse, emotions are the butterflies you get. That tingling feeling you get in your stomach. That's your heart speaking. In the greatest attractions, there is a visible spark in their eyes. It is true that the eyes speak better than words. I have seen these sparks and they are wonderful. They say, when you see something that you really like or have never seen before, but is what you have been searching for, your heart recognizes it. 

Souls recognization of another is the meaning of life, says the Heart. 

While attraction is all natural, intellectual, emotional, and physical attractions vary. I suppose you need all three to be fully attracted to someone. Quite frankly, without one another, it feels... incomplete. The desire must be present. The desire of wanting the opposite, intellectually, emotionally, and physically. On the other hand, despite all I've' said above, if emotions are one thing we can't count on because emotion stagger, then intellectual and physically attractions are the strongest. But they say, physical attractions go away too. Then what? Here is my point: intellectual attraction is above and beyond than emotional or physical attraction. 

Bolor 8.10.2015 

Saturday, August 8, 2015

The truth is...

The truth is...

People are boring. People, young and old, married and unmarried people who go to work Monday to Friday without enjoying their life, is just pathetic. Quite frankly, they don't know how to separate their personal life from their work. Blah, blah, blah... I hear them talk. Non sense. 

Maybe they don't have a passion for some things. Maybe their passion is not strong enough for them to make time for it, make a commitment out of it. The truth is, everybody has one talent, They just need to find it. 

The truth is... people are boring. They linger, they leech. They gossip about irreverent things about other people's business. Waste of time, waste of my precious time. Waste of my ear!  I'd rather hear a great music than hear these parasites talk about each other. Stfu, our generation would say. 

The truth is... people should live their lives. Do your work but don't forget about yourself. Don't neglect your passion, talent, and most importantly, don't lower yourself by talking about other people's problems, issues, drama. If a drama comes you, deal with it, why search for it? unless you are bored. People are bored!

The truth is... people are boring!

8.8.2015