Friday, December 18, 2015

US Senate S.Res.189

US Senate passes a resolution S.Res.189 regarding 25th anniversary of democracy in Mongolia. 
АНУ-ЫН СЕНАТ МОНГОЛЫН АРДЧИЛЛЫН 25 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ТОГТООЛ БАТЛАВ.

1. US Congress: https://www.congress.gov/…/…/CREC-2015-12-16-pt1-PgS8729.pdf 
2. Ministry of Foreign Affairs: http://www.mfa.gov.mn/?p=30624

Saturday, December 12, 2015

Сонгууль 2016 | Хууль

1. Монгол УИХ-ын сонгуулийн хуулиуд: http://www.legalinfo.mn/law/details/351

2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиуд: http://www.legalinfo.mn/law/details/337?lawid=337


Wednesday, December 9, 2015

Artists






Art is an expression of the soul. Artists, we either carry pretty colors or its black and white. Said and unsaid, written and unwritten, expressed and unexpressed- in colors or no color at all.

BL.  12.09.2015

Friday, December 4, 2015

Худал, хуурмаг хүмүүсээ гэж...

Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хор гэж уран зохиолын Сундүй багш минь анх хэлж билээ. Гэхдээ хүмүүс сайн, мууг ялгаж чадахгүй төөрөлдөөд байдаг нь өөрийгөө таньж амжаагүйтэй холбоотой гэж боддог. Өөрийгөө таньсан хүн бусдыг танихад маш амар. Худал, үнэнийг ялгаж салгаж сурахад, муу хүмүүс олон, сайн хүмүүс цөөн гэдгийг ухаарна. 

Урлаг, уран зохиолч, мэргэн, өндөр мэдрэмжтэй хүмүүс энийг аль хэдийн ухаарсан байдаг. Тиймээс ч урлаг, уран зохиолоос гарч буй дуу хөгжим, ая, үгс, цаанаа л нэг гуниг агуулдаг. 

Л. Болор

Wednesday, December 2, 2015

Stone Cold

After watching films like “Interstellar” and “Lucy”, you can’t help but to wonder about time and your own existence. But even before, I have made an enemy with “time”. Tik tok tik tok, always here and everywhere at the same time. I only started to realize the evilness of time because for what I have felt and witnessed; feelings were evanescence, emotions are unstable, people change, and loved ones die. The only thing that was always there and everywhere was time, cold and still. No emotions, no movements, no life, nothing, circling from six to twelve. It was nothing but everything at the same time. Life and death. There a beginning and there is an ending, anything in between is controlled by time. An “intermission” of life is where memories reside, beautiful yet fleeting, never fully there, never really stay as life is never really fulfilled, people are low and dull, including the special ones. With time, in time, somewhere, anywhere, just there… just living. 

Monday, November 30, 2015

White Nights-Fyodor Dostoevsky

White Nights (1848)

FIRST NIGHT

It was a wonderful night, such a night as is only possible when we are young, dear reader. The sky was so starry, so bright that, looking at it, one could not help asking oneself whether ill-humoured and capricious people could live under such a sky. That is a youthful question too, dear reader, very youthful, but may the Lord put it more frequently into your heart!... Speaking of capricious and ill-humoured people, I cannot help recalling my moral condition all that day. From early morning I had been oppressed by a strange despondency. It suddenly seemed to me that I was lonely, that every one was forsaking me and going away from me. Of course, any one is entitled to ask who "every one" was. For though I had been living almost eight years in Petersburg I had hardly an acquaintance. But what did I want with acquaintances? I was acquainted with all Petersburg as it was; that was why I felt as though they were all deserting me when all Petersburg packed up and went to its summer villa. I felt afraid of being left alone, and for three whole days I wandered about the town in profound dejection, not knowing what to do with myself. Whether I walked in the Nevsky, went to the Gardens or sauntered on the embankment, there was not one face of those I had been accustomed to meet at the same time and place all the year. They, of course, do not know me, but I know them. I know them intimately, I have almost made a study of their faces, and am delighted when they are gay, and downcast when they are under a cloud. I have almost struck up a friendship with one old man whom I meet every blessed day, at the same hour in Fontanka. Such a grave, pensive countenance; he is always whispering to himself and brandishing his left arm, while in his right hand he holds a long gnarled stick with a gold knob. He even notices me and takes a warm interest in me. If I happen not to be at a certain time in the same spot in Fontanka, I am certain he feels disappointed. That is how it is that we almost bow to each other, especially when we are both in good humour. The other day, when we had not seen each other for two days and met on the third, we were actually touching our hats, but, realizing in time, dropped our hands and passed each other with a look of interest.

Monday, November 23, 2015

Don't be late

There is a saying in some countries that emphasize punctuality. If you're early, you're on time. If you're on time, you're late. If you're late, they're gone. I will wait for you for ten minutes and I am leaving. Actually, no. I will arrive ten minutes early, that means I've waited for you twenty minutes.

Sunday, November 22, 2015

Эх орон ялна / О. Дашбалбар / 1982 он.

Ширхэг чулуу бүхэн нь бидний амины хэлтэрxий,
Шил талын цэцэг нь биеийн минь тасархай,
Гол ус нь хүйгээрээ хүн бүхэнтэй холбоотой
Гоо сайхан нутаг минь бидний сэтгэл дээр тогтдог!
Алсын нутагт хүн бүхэн-эx орон минь байдаг,
Аяа, тэднийг хараад л би Монгол гэж мэддэг!
Өөр хэнтэй ч адилгүй гагцхүү Монгол төрх
Өр зүрхэнд минь уул устайгаа цуг орж ирдэг.
Би, тэдний зүрхэнд оршсон эх орноо чагнаж
Биеэрээ Алтайд авирч, Сэлэнгэд сэлэх шиг болдог.
Билгүүн Гангын хөвөөнд шөнө дөлөөр бодлогоширч
Бичгийн хүн Нацагдоржийн хөшөөнд сөхрөх шиг болдог.
Өр зүрхэндээ тээж явсан эх орноо хүмүүс
Өргөн орчлонгоос явахдаа бусдадаа үлдээдэг,
Ариун хайр, хамаг сайн сайхнаа өгч дуусаад
Алд биеэрээ эх орныхоо чулуу шороонд нийлдэг.
Хүн бүрийн тавилан дээр эх орон минь тогтож
Хүч чадал нь үр ачийнх нь зүрхнээс ундардаг!
Хувь заяаны аль ч замаар орлоо гэсэн эх орноосоо салахгүй,
Худал хуурмаг, муу муухай бүхнийг Эх орон ялна!

О. Дашбалбар / 1982 он.  

Энийг уншаад бvтэн €д€р дуугаа хураалаа...

Saturday, November 21, 2015

Зүүдний Мөнгөн Шувуу Номын Хэсгээс / О. Дашбалбар


Цас бударсан энэ дэлхийгээс чи бид алгуурхан явна
Цантсан бургас, бүүдгэр сар, алжаангүй уулс үлдэнэ. 
Өвөг дээдсийн минь үед эрхлэнгүй гялалзсан шигээ
Өвлийн шөнийн одод, үр ачийн минь дээр гэрэлтэнэ.

Хөөрхөн жаал тооны дэвтрээ сэмхэн баллуурдах шиг
Хөлийн чинь мөрийг аальгүй салхи арчин арилгана.
Чамайг минь даган урд хойно чинь сэмхэн шогшиx
Чандган салхи хожим өөр хүүхний хормой дэрвүүлнэ.

Чи бид хоёр энэ дэлхийгээс явж, аясын салхи үлдэнэ
Чилийх олон зууныг туучин ач үрс маань ирцгээнэ
Болор оддын доор цасан будрахыг үзэхээр
Болзсон газар, энэхэн дэлхий дээрээ цугларна...

Хорвоогоо тэдэнд орхиод явахаас өмнө
Хором бүр нь үнэтэй эрдэнэсийн өдрүүд цувна.
Харьцангуй мөнх уулс, анд нөхөд шиг байна.
Хаана, хэнтэй үнсэлцсэнийг цагаахан хус мэднэ.

Гурван мянган жилийн дараа, энэ дэлхийд амьдрахаар ирэхэд
Гоо сайхан охин, чамтай минь адил цасан будрахад дурлана
Дэлхий минь их хувирч, юм бүхэн өөр болно гэвч
Дэгжин оxин, чамтай адил өвлийн оддыг хайрлан ширтэнэ.

О. Дашбалбар 1984 он. 


Soul




"Free soul is rare, but you know it when you see it-basically because you feel good, very good, when you are near them or with them."

Charles Bukowski. 

11.21.2015 

Friday, November 20, 2015

Залуу Нийгэм: Эерэг 10

Монголын залуучуудын хийж сонирхож байгаа ФБ дээр анзаарагдсан 10 эерэг зүйлүүд:

1. Хөдөө, уул хадруу их явдаг болсон байна;

2. Байгалийн зураг, фотографияг сонирхдог, бас чадварлаг болсон байна;

3. Жимс ногоо түүчхээд байгаль орчноо хамгаалах сэтгэлтэй болсон байна;

4. УБ хотоо цэвэрхэн нямбай байлгахын тулд хувь хүний оролцоо чухал гэдгийг хэсэг хүмүүс ч гэсэн ухаарсан байна;

5. Залуучууд архинаас холдож, эрүүл мэндэд анхаарч, биеийн тамираар хичээллэж байна;

6. Оюутан залуус сургуулийн сурах бичгээс гадна, гадаад ном, хэвлэл, уран зохиол уншиж урлагийн мэдлэгтэй болж байна;

7. Хүний эрх, бие биенээ хүндэтгэх, ойлголцох гэдэг нь харилцааны чухал хэсэг гэдгийг ухаарч байна;

8. Мэдээ, мэдээллийг шүүж сурч байна;

9. Ах эгч нар дараагийн үеийнхэнд сайн үлгэр дуурайл болж байна;

10. Хамгийн сүүлд, хамгийн гоё нь залуучууд үндэсний хувцас дээлийг урьд онуудаас бодвол илүү хэрэглэдэг, бахархдаг болсон байна.

Эдгээр дурдсан эерэг зүйлүүд бол манай нийгмийн өнгөт потенциал. Залуучууд өнгөтэй байхгүй бол өөр хэн байх вэ? Улс төрийн асуудал ямар ч улсад байжил байдаг, хэсэг нь нэгнийгээ гахай нохойгоор дуудаж байхад, нийгэм өөрөө шинэчлэгдэж, залуучууд нийгмийг өөрчилдөг. Залуучууд, хүн бүхэн, энэ нийгэмд иргэний бас хувийн үүрэгтэй гэдгийг битгий мартаарай. Магадгүй, улс орон, байгаль орчноо хайрлах сэтгэхүй нь гадна улсуудаас нутаг орноо харaмалсан сэтгэл байж магад.

Залуучуудаа дэмжиж энэхүү FB дүн шинжилгээг хийлээ. Амжилт.

ЛБ.

A train ride





I saw a light
There was a train
So I hopped on it
To my destiny.
My destiny.

Bolor Lkhaajav 11.20.2015

Wednesday, November 18, 2015

:(

Хөгжиж буй, хөгжсөн орнуудын бодлого, чиглэл, нэгдмэл байдлыг хархаар бүр голд юм ороод хэлэх үг ч гарахгүй юм. Үнэндээ 3 хан сая хүнээ аваад явчиж цадахгүй л байна шд. Хятад 7 хоног болгон л ийм улстай хэдэн тэрбум долларын төсөл хийлээ. Хийсэн гэрээ нь нөгөө улсдаа ч хэрэгтэй юм. Хятад ч сайнаар нөлөөтэй юм. Дотроосоо бодлого нь нэг чиглэлд, бат байгаан шинж. Нээрээ, бид яагаад ийм болцон юм бэ? УИX, Засгийн газар дотроо л байлдаан хийгээд байдаг.
Монгол улсад эдийн засгийн, хөгжлийн, гадаад бодлогын, аюулгүй байдлын маш тод БОДЛОГО хэрэгтэй байна. Бид болдоггүй байсаар байгаад ийм хэврэг байна. БОДЛОГО! Би урьд нь энэ талаар бичиж байсан. Монгол улс ямар бодлоготой байх хэрэгтэй вэ? Ямар бодлого Монгол улсыг болон энэ 3 сая иргэдийг урагшлуулах вэ? гэж. Ер нь энэ талаар дараа нь маш тод бичнэ, хэрэгжүүлнэ.

Sunday, November 15, 2015

IACP Second General Assembly, Chicago.


President Barack Obama spoke at the International Association of Chiefs of Police (IACP) Second General Assembly tonight. The Task Force of 21st century will target the further cooperation between the police force and communities to strengthen public safety. Public safety is not only a matter of police force, but it is also a matter of Congress passing gun-safety laws and regulations, he mentioned. He has assured that this does not mean to take away the Second Amendment of the Constitution to protect oneself. Three things: Gun-safety laws must be passed through Congress, Police and Security forces must engage and cooperate with communities, and the DOJ is responsible for the safety and protection of its own security forces and will take all the necessary actions. 


Yes, I saw the President. ✌



Монгол Улсын Гааль, Xилийн Хуулийг Чангалах Тухай


Монгол Улсын Гааль, Xилийн Хуулийг Чангалах Тухай  (МУҮАБ-н Хүрээнд)



Монгол улстай хил залгаа биш ч гэсэн бүс нутгийн аюулгүй байдалд хамаарагдах Туркимистан, Киркызстан, Казакстан хил залгаа ,Орос-н Чэчниа, Хятадын Шин-Жан гэх мэт улсууд өдгөө дэлхийн аюулгүй байдал тулгараад байгаа террористийн харгис хэрцгий, Лалын шашины радикализмаар улс орон удирдах бодлогтой xүмүүсийн нөлөөнд автах аюултай билээ. Эдгээр үйл явдалууд Монголын хил дээр болоогүй ч ирээдүйгээ харж, сэргэмжлэх үүднээс хууль, тогтоолоо ерөнхийдөө чангалах хэрэгтэй гэж үзэж байна. Зөвхөн үндэсний аюулгүй байдлийн үндслэл дээр шүү дээ. Өнөөдрийн асуудал биш юмаа гэхэд, ирэх тав, арав, хорин жилд дэлхийн энхтайвний асуудал газар нутаг булаацалдах, дүрвэгсдийн бас хууль бус шилжилт хөдөлгөөн ихсэх магадлал ихтэй байгаа. Өнөөдрийн байдлаар Монголд 11 хилийн боомт тэгээд ИХШХЕГ төв байр УБ-д байдаг. Эдгээр xилийн боомтууд нь:

1. Арцсуурь боомт
2. Тэс боомт
3. Бошроо боомт
4. Увс Аймаг дахь алба- Цагааннуур боомт
5. Өлгий боомт
6. Даян боомт
7. Баруун бүс дэх газар
7. Булган боомт
8. Байтаг боомт
9. Завхан аймаг дахь төлөөлөл
10. Говь-Алтай аймаг дахь алба
11. Бургастай боомт.

Газрын зургаас хилийн боомтуудыг харвал бүгд Хойд-Баруун аймгаар байх нь. Өмнөд болон Зүүн аймгуудад хилийн боомт нэмэх асуудлаар ярилцах нь зүйтэй юм болов уу? Ашигт малтмалын төслүүд Оюу-Толгойгоос эхлээд Өмнөд болон Зүүн аймгууд руу ихээр анхаарал татаж байгаа болхоор xилийн боомбтыг нэмж, хилийн цэргийг нэмж сахин, хамгаалах үүрэгт шилжүүлэх нь зүйтэй.

2) Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нэгэн зүйл бол Монголд ажиллаж амьдарч буй гадаад иргэдийн иргэншил хүсэх бас Монголын иргэнтэй эрх тэгш бус байх хуулийг хатуу болгох хэрэгтэй гэж боддог. Монгол улсад дүрвэгсэд дамжин өнгөрч эсxүл хууль бусаар хил дамжин орж ирж, ногоо тариалан, уул уурхай дээр ажиллаж байна. Өчигдөр л гэхэд Хятад тарайчид хил даван орж ирж Хилийн цэргийг буугаар сүрдүүлсэн байх жишээтэй. Газар нутагтаа багтаж ядан байгаа хүмүүс хаашаа явах вэ? Ойлгомжтой. Тэгэхээр Монгол ямар байр суурьтай байх ёстой вэ, хэрэгтэй вэ?

Нэг удаа дуугүй өнгөрвөл дахин сүрдүүлэх боломжтой. Хилийн цэрэг, гааль, БХя бол Монгол улсыг, иргэдтэй нь хамгаалах төрийн байгууллагууд. Яагаад өөрсдийн байр сууриа илэрхийлэхээс эмээгээд юм вэ? Нэг үг хэллээ гээд дайсан болчиx хэмжээнд хүрчхээгүй бол харин ч зөв, харилцан ойлголцож, иймэрхүү асуудлыг дахин гаргахгүй байх талаас арга хэмжээ авах хэрэгтэй болов уу?

3) Үндэсний аюулгүй байдал нь зөвхөн эдийн засагтай уялдаатай биш Монголд суурин байгаа гадаадын иргэдтэй холбоотой. Дараагийн арав, хорь, гучин жилд гадаадын хөрөнгө оруулалт ихэссээр янз бүрийн төслүүд гарч ирнэ. Энэ төсөл, проект дээр мэргэжлийн шатанд хүрэхгүй бол гадаад ажиллачидийг оруулахаас өөр аргагүй болно гэсэн дүгнэлттэй байгаа. Ер нь ирээдүйгээ харж давхар давхар бодлого явуулсан нь Монголд сайнаар нөлөөлнө гэж итгэдэг. 
Хатуу хуулийн хүрээнд гадаад ажилчдыг ялгаварлахдаа биш харин Монголын иргэн гэдэг утгаараа бид улс орондоо илүү эрхтэй байдлыг тодорхойлж байгаа юм.





Л. Болор 11.3.2015