Saturday, May 21, 2016

Иргэд-Төрийн Итгэлзүй

Ямарч улсын иргэд тодорхой хэмжээнд өөрсдийн ухамсар, ойлголтод эх оронч сэтгэлгээтэй байдаг. Нийгмийн нийтлэг ойлголтод эх оронч гэдэг нь улс орноо хайрлах, харамлах сэтгэлзүй гэж хэлж болох байх. Тэгвэл, улс төр, бодлогын төвшинд эх оронч сэтгэлгээний орон зай байж байж улс орны хөгжил бий болдог. Нөгөө чухал хэсэг нь иргэд. Иргэд-төр хоёр харилцан ойлголцох итгэлцэл, мөрөөдөл нэгэн чигт байвал хөгжлийн суурь тулгуур болж чаджээ гэсэн үг. 

Иргэдийн хувьд, эх оронч сэтгэлгээг олон янзаар илэрхийлж байна. Илэрхийлж байгаа нь иргэний бүрэн эрх, хувь хүний эрх оронч сэтгэлгээний үндэс болно. Илэрхийлэх арга зүй нь өөр боловч бүгд нэгэн зүгрүү тэмүүлж байна. Тэд Монгол улсын бүрэн бүтэн байдлыг хадгалах, байгаль орчноо хамгаалах, түүх, соёлыг өвийг хөндөхгүй байлгах, тайван нийгэмд тайван, аж жаргалтай амьдрах гэсэн сэтгэлгээг тээж яваа хүмүүс. Үүний зэрэгцээ улс төрийн аппаратад төөрөлдсөн бодлого явж байгаа билээ. 

Улс төрийн бодлогын хүрээнд Монгол улсын бүрэн бүтэн байдлыг хадгалах, байгаль орчноо хамгаалах, түүх, соёлын өвийг хөндөхгүй байх, иргэдийн төлөө бүхнээ хийнэ гэсэн боловч иргэд-төр хоёрын дунд асар их хоосон зай байх шиг. Энэ хоосон зайд юу байсан вэ? Итгэл. Төрийн эрх баригчид итгэлийг ашиг сонирхлын зөрчлөөр сольсон гэж хэлбэл оновчтой болов уу. 

Одоо энэ хоосон зайг юугаар нөхөх вэ? Дараагийн төр засаг иргэдийн итгэлзүйд нөлөөлөх, Монгол улсын эрх ашгийг хамгаалах, ирээдүйг нь ирээдүйрүү нь зөв чиглүүлсэн шинэчлэлийг хийсэн цагт иргэд-төрийн итгэлцэл дахин бий болно. 

Төр нь иргэдийнхээ төлөө, иргэд нь төрийгөө хамгаалдаг, иргэд-төр хоёр нэгдэж улс орныхоо төлөө хамтран зүтгэдэг тогтолцоон төлөө...

Улс төр | Л. Болор 


Thursday, May 19, 2016

Амьдрал Зурвасхан


Аминыхаа төлөө тэмцэлдэх дүрвэгсэд
Алтны төлөө тэмцэлдэх эрх баригчид.
Ардчиллын төлөө тэмцэлдэх ард иргэд
Аажуухан мөхөх хөх даян дэлхий...
Харгис хэрцгий хүмүүн төрөлхтөн
Хайр даадаггүй хүмүүн төрөлхтөн
Хайрцганд мөхөх хүмүүн төрөлхтөн...

Гэхдээ,
Хамгийн гайхамшиг нь хүмүүн төрөлхтөн
Хамгаас сайхан нь хүмүүний саруул ухаан
Хамгийн хүчтэй нь хүмүүний итгэл, зориг, хайр.

Амьдрал зурвасхан, гэхдээ,
Итгэл, зориг, хайр. 

Нийтлэл: Монгол Улсын Гуравдагч Хөршийн Бодлого




Монгол хэлээр: Монгол Улсын Гуравдагч Хөршийн Бодлого

English Version: http://thediplomat.com/2016/03/mongolias-third-neighbor-policy-blooms/

ИННОВАЦ

Өнгөрсөн 7 хоногт хоёр найзынхаа зохион байгуулсан TEDxIIT хэмээх илтгэлийн үйл ажиллагааг үзлээ. Зохион байгуулж буй их сургууль нь Illinois Institute of Technology (IIT) манай ШVТИСтэй төстэй. Нийт 20 илтгэгч байснаас 60% нь инновац, шинжлэх ухаан, технологийн чанартай сэдвүүд ярив. Илтгэл болгоны дараа нэгэн бодол байнга орж ирээд байв: ямар хурдан өөрчлөгдөж байна аа? Үнэндээ ч дэлхийн шинжлэх ухаан, мэдээлэл,цэрэг зэвсэгт хүчин, аялал жуулчлал г.м. олон салбарууд зэрэг хурдтай шинэчлэгдэж байна. Инновац гэдэг бол урьд нь хийсэн зүйлийг улам сайжруулж, шинэчлэн, хүмүүсийн амьдралд цаг хугацаа орон зайг хэмнэх хөдөлгөөн гэж хувьдаа ойлгодог. Тиймдээ ч бидний өнөөдрийн өдөр тутмын хэрэглэж буй бүх технологи цаг хугацааг хэмнэх, аль болох хурдан, алдаагүй, маш детальний байх чиглэл рүү л яваад байна.
Сарын өмнө, АНУ-д суралцах хүсэлтэй оюутнуудын судалгааг явуулж дүнг танилцуулсан билээ. Уялдуулахад, ШVТИС-ээс олон оюутанууд компьютерийн шинжлэх ухаан, мэдээллийн инженер, нано г.м. чиглэлд сурах хүсэлтэй байсанд нь маш баяртай байсан. Учир нь,
Энэтхэг, Хятад хоёр хүн амаараа дэлхийд тэргүүлж яваа гүрнүүдийн хувьд шинжлэх ухааны салбарын хүний нөөцийн ихэнхийг бэлтгэж, дараагийн тавь, зуун жилд бий болох ажлын хүчийг аль хэдийн боловсролын системд оруулсан байна. Жишээлбэл: Хятадын дунд, арван жилийн сургуульд компутерийн хичээлийг заавал авах шаардлагатай. Хятадаас АНУ-д ирж буй оюутнууд ихэвчлэн компьютерийн шинжлэх ухаан, мэдээллийн инженерийн мэргэжилд суралцаж, буцаад Хятаддаа очиж ажилдаг. АНУ-д өнөөдөр Энэтхэг ажилчдын тоо ихэссээр байгаа.
Тэгэхээр, инновац, компьютерийн шинжлэх ухаан-кибер ертөнцийн салбарын оюутнуудыг энэ чиглэлдээ үргэлжлүүлэн суралцаж, улс орныхоо энэхүү салбарыг бусад орнуудаас дутахгүй авч явах хүмүүсийн нэг болоосой гэж хүсэж байна. АНУ-д энэ чиглэлээр суралцаж буй олон мундаг оюутнууд бий.
Судалгааны дүнг дахин танилцуулав. Оюутнууддаа амжилт хүсье.
[ Нийт 150 оюутан 8-н сургуулиас оролцсон бөгөөд оюутнуудыг боловсролын төвшин, суралцах зэрэг, мэргэжлээр нь хуваасан болно.
1. 50% Магистрын зэрэгт / Master’s degree;
2. 28.21% Бакалаврын зэрэгт / Bachelor’s degree;
3. 16.67 % Англи хэлний бэлтгэлд / English second language;
4. 3.85% Одоогоор шийдээгүй / Undecided;
5. 1.28% Бусад сургалтуудад хамрагдах хүсэлтэй. / Other
Судалгаанд оролцсон 150 оюутны 60.81% мэргэжлээ шийдсэн, 18.92% мэргэжлээ шийдээгүй, 27.03% мэдэхгүй гэсэн хариулт өгсөн байна.
Сонирхсон мэргэжлийн төрлүүд:
1. Уул уурхайн инженер / Mining engineering;
2. Дулааны инженер / Thermal science and engineering;
3. Цахилгааны инженер / Electrical engineering;
4. Санхүү, Эдийн засаг / Finance, Economics;
5. Улс төр судлал / Political science;
6. Хууль эрх зүй / Law, Legal studies;
7. Компьютерын технологи (Мэдээлэл теxнологийн аюулгүй байдал, НАНО, ерөнхий компьютерын шинжлэх ухаан) / Computer science, IT security, Nano, Computer engineering;
8. Үйлчлэгч / Stewardship;
9. Косметолог / Beautician;
10. Бизнесийн удирдлага / Business administration;
11. Урлаг гэсэн ангилалд хуваагдаж байна / School of Performing Arts. ]

One World

One World: El Mundo

https://www.youtube.com/watch?v=TGBQazOQfoE&feature=youtu.be

Ирээдүйн Үндэсний Аюулгүй Байдлын Чиг Xандлага

Дэлхий дахины улс төр цаг үеэ даган хурдтай өөрчлөгдөж байна. Үүний дагуу улс орнуудын улс төрийн, гадаад харилцааны, үндэсний аюулгүй байдлын чиглэлүүд ч өөрчлөгдөж байна. Монгол улсын хувьд үндэсний аюулгүй байдал хэрхэн өөрчлөгдөж, цаашид ямар зүйл дээр анхаарах эсэх дээр өөрийн бодол, судалгаанаасаа хуваалцъя. Зарим хүмүүс, дахиад л нөгөө ҮАБ гэж магад, зарим нь үнэхээр ирээдүйд гарч болзошгүй бодит асуудал хэмээн санал нэг ч байж магад.
Монгол улс нь дэлхийн Зүүн Хойд Ази-д байршилсан нь дэлхий дахинд тохиолдох олон аюулаас зайлсхийж байгаа хэдий ч аюулыг бид урьдчилан сэргийлэх бодлоготой байх нь зүйтэй. Өнөөдөр Ойрхи Дорнодын бүтэн тивд терроризмын хэрцгий үйл ажиллагаа, улс төрийн тогтворгүй байдал, шашны зөрчил үргэлжилсээр өдөр ирэх тусам шашны тархи угаалт хэрэгжиж байна. Латин Америкийн улс төрийн зорилготой, хар тамхитай холбоотой хүн амины гэмт хэргүүд нь нийгмийн жирийн үзэгдэл болж, Европын хэт либералчлан улсууд шинжлэх ухааныг ашиглан, жендэрийн гаж үзэгдлүүдийг нормальный болгож байна. Энэ бүхэн Монголд өнөөдөр байхгүй гэвэл худлаа, гэхдээ ирээдүйд өсөх аюул бий. Эдгээр хэлсэн зүйлүүд бол ердөө хууль зүйн орчин, үндэсний аюулгүй байдлын, гадаад бодлогыг чиглэл хандлага, гааль, хилийн хяналтын чанараас л шалтгаалах асуудлууд.
1/ Гадаад харилцааны хүрээнд, Монгол улс үндэсний аюулгүй байдлыг цаашид баталгаажуулахын тулд олон зүйл дээр маш нарийн, тодорхой хандах нь зүйтэй. Тодруулбал, Хятад улс Хонг Конгыг зуун жилээр Их Британид зээлсэн шиг, иймэрхүү маягийн бодлогууд далайд живж буй Японы талаас гарч ирэх боломжтой. Хот байгуулалт, суурин хөгжлийг дэмжиx чиглэлээр орж ирэх гэсэн үг. Хятад хэчнээн том газартай ч хүн амын өсөлттэй уялдан, иргэдийн шилжилт хөдөлгөөн ихсэх нь маргаангүй. Энэ нь Монгол улсад гадаад ажилчдын тоо нэмэгдэж орж ирэх аюулыг агуулж байгаа юм. Тэгэхээр бид өнөөдөр ирээдүйгээ харж гадаад харилцааны бодлогыг маш нарийн, олон талаас харж үзсэн бодлоготой байх нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулж байгаа юм.
2/ Хууль хяналт, гэмт хэрэгтэй холбогдох аюулууд бас бий. Өнгөрсөн сард гаалиар хар тамхи оруулж байгаад баригдсан нөхөд бодит жишээ. Баригдаагүй хэд орж ирсэн вэ? Гаалийн хяналт сул болж, хахуул ихдэж, хар тамхи болон бусад мансууруулах бодисын урсгал орж ирэх аюултай. Үүнтэй уялдуулан, хилээр хууль бусаар оруулж ирэх ч магадлал өндөр. Тэгэхээр Латин Америк шиг хар тамхины үйлдвэр Монголд арай бий болчхоогүй учраас, гаднаас орж ирэх боломж их бий. Энийг хууль хяналтын байгууллага, гааль, хилийн цэргүүдэд хатуу үүрэг болгон өгч, хар тамхины эсрэг хуулийг улам чангатгах хэрэгтэй. http://www.ikon.mn/n/p6h
3/ Мэдээллийн аюулгүй байдал нь 21-ээр зууны уламжлалт бус үндэсний аюулгүй байдлын салбарт орж байгаа юм. Шинэ технологи, шинжлэх ухаан хөгжин, бид гартаа байгаа зүйлээ алдахдаа биш сошал, хий орон зайд хадгалагдсан улс орны нууцтай холбоотой мэдээллийг алдах аюул учирч байгаа билээ. http://www.ncsc.gov.mn/?id=132 Энэхүү уламжлалт бус аюулгүй байдлын салбарт мэдээллийн салбараас гадна, банк санхүү, цахилгаан станц ч орж байгаа юм. Үүнтэй уялдуулан, Монгол улс Энэтхэг улстай мэдээлэл, сүлжээний аюулгүй байдлыг хамгаалах чиглэл дээр хамтран ажиллаж байгаа юм.
Монгол улсын үндэсний аюулгүй байдлын бодлогын хүрээнд бүх салбар тус тусын үүрэг хариуцлагыг гүйцэтгэх ёстой.
ҮАБ | Л. БОЛОР

Цагийн жамыг тодруулагч "Цаасан Шувуу"

Цагийн жамыг тодруулагч "Цаасан Шувуу"
Еерийн болбоос, нохойг ч болов емеермvй.
Бусдын болбоос, Бурханыг ч болов орхимуй.
Баялаг болбоос, дайсныг ч болов аргадмуй.

Тэдний айдас

Муу хvмvvc хичнээн эрх мэдэл, херенге менге ярьсан ч, эрх челеегеер нь оролдоод ирэхээр амьдрал, ухамсар, мен чанар ярьж сэтгэлийн гvнрvvгээ мухардан ордог. 

Тэдний айдас...

Casablanca

                             https://www.youtube.com/watch?v=nGBQhywokWA

Monday, May 16, 2016

Монгол улсын бодлогыг тодорхойлох Төр байна уу?

Монгол улсын бодлогыг тодорхойлох Төр байна уу?
Бодлоготой улсын улс төрчид, хуульчид, эдийн засагчид, дипломат төлөөлөгч нар бүгд нэг л зүйл ярьдаг. Манай улсын эдийн засгийн бодлого ийм, манай улсын гадаад харилцааны бодлого ийм. Манай улс энэ асуудал дээр яг ийм байр суурьтай байна. Бид энэ маягт, модел, бодлогоороо улс орноо ингэж хөгжүүлсэн, ирээдүйд ийм зүйлийг зорьж байна гэсэн бодлого, чиглэл, хүүль эрх зүйн орчинг ярьж байна.
Зөвхөн гадаад бодлогын хүрээнд яривал, Гуравдагч хөршийн бодлого гээд гадаад харилцааны бодлогыг олон нийтэд Хятад, Орос хоёроос зугтаасан бодлого хэмээн ярьж байх жишээтэй. Нэгэнт газар зүй, геополитик, хил-боомтоор үүрд холбогдох Хятад, Орос хоёртой хөршийн найрсаг, ухаалаг харилцааг эрхэмлэж байж бид гуравдагч хөршийн гадаад бодлогыг хэрэгжүүлж чадна. Монгол улс ямар бодлоготой байх вэ гэвэл, хоёр хөршийн харилцаа улам сайжрах тусам, бидний эв нэгдэл, улс төрийн тогтвортой байдал, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн маш нарийн бодлого, чиглэл, геополитикийн асуудлууд зэрэг нэг бүрчлэн өөрийн гэсэн суурин бодлоготой байх шаардлагатай. Бүх шатанд. Хоёр хөршид Монгол улсын гадаад бодлогын үндэс, чиглэл, утга агуулгаа тодруулалдаа!? Гуравдагч хөршийн бодлогыг хоёр хөршид зөв ойлгуулж, өөрсдийн байр сууриа тодруулж чадаагүйгээс болж шахалтад орж байна. Гуравдагч хөршийн бодлогыг боловсрол, шинжлэх ухаан, техник, аялал жуулчлал г.м. олон хөгжлийн салбарт ашиглах үндэсний хөгжлийн чухал хэсэг гэдгийг тодруулалдаа!? Тусгаар тогтносон улс л юм бол гадаад бодлого дээрээ нэгдмэл байлдаа!? өөрсдийн байр сууриа илэрхийлэлдээ!?

Хоёрт. Монгол шиг хүн ам цөөтэй оронд маш тод хууль эрх зүйн орчин, төрийн тогтвортой нэг чиглэл, гадаад харилцааны үзэл баримтлал, батбэх батлан хамгаалахын бодлого, төрийн, засгийн газрын залгамжлах чанар, хил, гаалийн чанартай хяналтаар өөрсдийн эрх ашгийг хамгаалж, ирээдүйгээ бий болгож чадна. Эс хийвээс, бидний өнөөдрийн бүх шатны хэврэг байдал, бусад орнуудад ашиглагдах үндэсийг бий болгож байна. Хэврэг салбар болгонд ашиглагдвал, цаашдаа юу болох вэ? Энэ тусгаар тогтнолын асуудал шүү.
Хэврэг байгаа учир нь бид эв нэгдэлгүй, нэгдсэн бодлого байхгүй байна. Эдийн засагч нар нь үндэсний аюулгүй байдал гэдэг зүйлээ ойлгохгүй, улс төрчид нь хууль эрх зүйгээ мэдэхгүй, дипломат төлөөлөгч нар нь улс орныхоо гадаад бодлогын үүдийг нээх, тэлэх, ухаалаг бодлого явуулах үүднээс, аль улсаас юу суралцаж, авч, хэрэгжүүлэх болох, болохгүйг гаргаж ирж чадахгүй л байна шд.
Намын талцал биш юмаа, Монгол улсын бодлого юу вэ?
Эдийн засагчдын хэрүүл биш юмаа, ҮАБ-ын хүрээнд ЭЗ-аа яаж хөгжөөх вэ?
Хуульчдын үзэл бодол биш юмаа, Ямар хуулиар Монгол улсын эрх ашиг хамгаалагдах вэ?
Улс төрчдийн хувийн ашиг сонирхол биш юмаа, Гурван сая хүн цаашдаа хэрхэн сайхан амьдрах вэ?

Монгол улсын бодлогыг тодорхойлох Төр байна уу?
Улс төр | Л. Болор

Болсон явдал.



Болсон явдал.

Friday, May 13, 2016

Brazil and Mongol

Бразил улсын бохир улс төр, бэлэн мөнгөний хээ хахуул, нийслэлийн ядуу хороолол г.м нүдэнд илт олон зүйлс Монгол улстай төстэй санагддаг. Улс төр, нам, бүлэглэлийн хүрээнд эцэс төгсгөлгүй хээ хахуул, авилга, хувийн ашиг сонирхол хөөсөн хүмүүсээр дүүрэн. Нийслэл хотын өнгө үзэмж сайхан хэсэгтэй сайхан ч, хэдэн уул давах фавела нь хар тамхи, хүнд гэмт хэрэгтний оргоншил болсон байдаг. Ядуурлаас үүдэлтэй гэх тайлбар засаг солигдох болгонд байжил байдаг. Нийгмийн халамжаар өдрийн хоолоо идэх иргэд байхад, хар тамхи, газрын тос, бензиний монополь цохисон Петробас мэт компаний саятнууд төрийн албаныхныг, цагдаагийн байгууллагыг, цэрэг, зэвсэгт хүчнээ ч атгасан нь илт байдаг. Түүхээс үзвэл, Португалийн колоничлогчид ард иргэдийг захирахын тулд, амин хэрэгсэл болох байр, ус, хоол, дэвшилт муутай ажлын байр олгож, дуу хөгжим, бүжиг таанз өөрсдийгөө баясах эрхийг нь хорьдоггүй байсан. Өнөөдрийг хүртэл энэ бодлого хэрэгжсээр байгаа ч энэ хавхны золиос нь ядуу иргэд, эрх нь хар тамхи, их хэмжээний мөнгөтэй хутгалдсан төрийн эрх баригчид, цагдаа, хамгаалалтын байгууллагууд, болон бизнесийн том бүлэглэлүүд билээ.
Бразил улсын фавела, Улаанбаатар дахь гэр хорооллыг санагдуулдаг. Хар тамхи, хүнд гэмт хэрэг байдаггүй юм аа гэхэд хүний наймаа, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл, ядуу хүмүүсийн амьдрал хотын тоос шороонд дарагдсан мэт санагддаг. Улаанбаатарт цэцэглэх нэгэн хэсэг байх ч, мөхөж буй хэсэг ч бас бий. Баян ядуугийн ялгаа энд үү? Нийслэл хотыг цэвэр сайхан болгоно гээд л Рио, Сао Паоло, Бэло Хоризонтэ г.м. том хотуудад хэдэн тэрбум ам. долларын тендер явагддаг. УБ-д бас ялгаагүй. Тэгвэл, Панамагийн офшор дансны мэдээллийг гарахаас өмнө бохир улс төрчид ухаалаг, зальтай үйлдэл хийсэн: хуурамчаар тендерт ялж 280 сая ам. долларын завшсанаа хүлээн зөвшөөрөөд уучлалт гуйж, бэлэн мөнгийг нь тараая гэсэн. Өнөөдөр Бразилын анхны эмэгтэй ерөнхийлөгч Улсын төсвийн хуулийг удаа дараагүй зөрчсөн хэргээр Дэд Шүүхэд шалгуулахаар 6-аан сараар ажлаасаа чөлөөлөгдлөө.  Би юу хэлэх гээд байна вэ? гэвэл---
УБ Хотын дарга, Э.Бат-Үүлийн санаачилсан нийслэлийг сэргээн босгох төсөл, хашаа байшинг цэвэрхэн, эмх цэгцтэй болгох тендер, төслүүд, хэдэн сая долларын үнэтэй вэ--Панама офшорт илэрсэн хүүхдийнх нь дансанд бидний хөгжлөөс завшсан мөнгө байгааг АТГ болон харьяалагдах хуулийн хүрээнд хариуцлага тооцохыг шаардаж байна. Панамагийн хэрэг дэгдэж, улс орнуудад эерэг цохилт болж, олон хүний нүд нээгдлээ. Хувьдаа баяртай байгаа.
Хоёрт. Ядуу иргэдийг өөрсдийн хяналтад байлгах бодлого, халтар мөнгө, аяга хоолоор хуурах нь том бизнес эрхлэгчдийн шунал хэтэрч, гар нь төрд сунж, нийгмийн хөгжилд эсрэгээр нөлөөлж байгаа нь ил тод болж байна. Энэ асуудал бол иргэд бидний гарт байгаа гэдгийг тодруулмаар байна. Сонгуулиар бид сонголт хийж, өөрчлөлтийг эхлүүлж чадна. Гэхдээ хамгийн чухал зүйл бол Монгол улс гуравхан сая хүнтэй, бид зөв бодлого явуулж, иргэд нь улс орныхоо төлөө сэтгэл санаагаа дайчлаж чадваас, 76 байтугай, гадаадаас орж ирж байгаа бодлогыг ч маневр хийж чадна.
Бразил чинь 200.4 сая хүнтэй улс шүү дээ?
Гадаад харилцаа | Л. Болор




Sunday, April 24, 2016

ТАББСХ-ын Бага хурал | Чөлөөт бүсийн тухай хууль

ТАББСХ-ын Бага хурал | Чөлөөт бүсийн тухай хууль

(CAPRC) Төв Азийн бүтээн байгуулалтын судалгааны хүрээлэнгээс зохион байгуулсан “Торгоны Зам” бага хуралд Монгол улс ажиглагч статусаар орлоо. АНУ дахь Төв Азийн ЭСя-ын төлөөлөгч нар улс орныхоо гадаад харилцаа болон эдийн засгийн хөгжлийн бодлогыг танилцуулахын зэрэгцээ, “Торгоны зам” бүс нутгийн хөгжилд хэрхэн нөлөөтэй болохыг тодруулсан болно. Түүхээс үзвэл, Төв Азийн их ихэнх орнууд (хуучин Оросын бага ястан) 1990-д оноос хойш Монголтой адил ардчилсан тогтолцооруу шилжиж яваа улсууд. Хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн чөлөөт бодлогыг хэрэгжүүлэх, улс төрийн тогтвортой байдлыг бий болгох гээд л бидэнд тулгарч буй олон асуудал танил мэт санагдана. Оролцсон улсуудаас Узбекистаны эдийн засгийн чөлөөт бүсийн бодлого анхаарал татав. Учир нь, Узбекистан газар нутгаараа Монголтой төстэй, хил залгаа гурван улс нь далайд гарцгүй билээ: Афганистан, Кыргызстан, Тажикстан. Хамгийн ойрхон далайн боомт нь Казахстанаар эсвэл Туркменистанаар дамжин өнгөрч Каспийн тэнгисийг ашиглаж болно. Юутай ч, Узбекистан улсын ЭСя-ын НБД-тай чөлөөт бүсийн талаар нэлээд ярилцаж, санал бодлоо хуваалцсан болно.

НБД-ын ярьснаас үзвэл, бүс нутгийн эдийн засгийн хөгжил хурдацтай шинэчлэгдэж байгаа учраас Узбекистан өөрсдийн эрх ашгийг хамгаалах бас тэлэх үүднээс дотоодын бүтээн байгуулалт, ЭЗ-ын чөлөөт бүсийг бий болгох чиглэлд түлхүү ажиллаж байгаа юм байна. ЭЗ-ын чөлөөт бүс нь 1) ДХО,ГХО-ыг татах, 2) дотоодын бүтээн байгуулалтыг бий болгох 3) олон төрлийн жижиг, дунд бизнесийг зэрэг бий болгох 4) ажлын байр нэмэгдүүлэх г.м. олон давуу талтай гэлээ. Үүнээс үзвэл, манай УИX-ын 2015 оны 2 сарын 12нд баталсан “Чөлөөт бүсийн тухай” хууль зөв л чиглэлдээ явж байгаа юм байна гэж бодогдлоо. Далайд гарцгүй улсуудын хувьд зовлон нэг, бодлого ч нэг байх шиг. Хэрвээ Төв Ази дахь бүх улсууд ижил бодлого, зэрэг явуулбал капитализмын өрсөлдөөн хэрэгжиж байна гэж үг. Нөгөөтэйгүүр, БНХАУ-ын “Торгоны Зам”-ын бодлогод хоёр талын болон олон талын гэрээ хэлэлцээр хийх боломжууд өргөжиж байна гэсэн үг л дээ. 

Хоёрт. Чөлөөт бүсийн татварын талаар ярилцсан. Ямар ч улс орон өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд давхар бодлоготой байх нь зүйтэй. ГХО компани орж ирэх үед, дотоодын ажилчдын байр нэмбэл татвар багасгах; Их хэмжээний хөрөнгө оруулалт хийж бүтээн байгуулалт, дэд бүтэц бий болговол, татвараас чөлөөлөх г.м. олон янзын арга байгааг тодруулсан. Гэхдээ нэг зүйлийг маш тод хэлсэн нь: “Бидний хийж байгаа бодлого бол Узбекистаныг бүс нутгийн болон дэлхийн ЭЗ-аас хоцруулахгүй, иргэдийнхээ төлөө л янз бүрийн арга барил оролдож байгаа. Манай улсын хүн амын 60% нь нийгмийн халамжид байдаг учраас, эдийн засгийн бодлогоo заавал шинэчлэх, боломж болгон дээр уян хатан байж олон давуу талыг зэрэг хэрэгжүүлнэ” гэж хэллээ.

УИX-аар баталсан Чөлөөт бүсийн тухай хуультай танилцахад Төв Азийн улс орнуудаас дутахааргүй хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн байна. Хэдэн чухал заалтуудаас:

3.1.2.“чөлөөт бүс дэх үйл ажиллагааны тусгай дэглэм” гэж хөрөнгө оруулалтыг татах, шинэ технологийг нэвтрүүлэх, экспортыг дэмжих, аялал жуулчлал, үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэнийг гаалийн татвар болон бусад татвараас хөнгөлөх, чөлөөлөх, шалган нэвтрүүлэх, бүртгэх, гаалийн хяналт тавих, чөлөөт бүсэд зорчих, хөдөлмөр эрхлэх хөнгөвчилсөн нөхцөлийн талаар энэ хуульд заасан тусгай зохицуулалтыг;
5.1.1.бизнесийг дэмжих зорилгоор нээлттэй, ил тод, шударга өрсөлдөөнд суурилсан байх;
5.1.7.бүс нутгийн тогтвортой хөгжил, орон нутгийн эдийн засгийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, мэргэжлийн ажилтныг бэлтгэх нарийвчилсан төлөвлөгөөтэй байх.
6.1.Монгол Улсад чөлөөт бүс байгуулах, түүний байршил, чөлөөт бүсэд олгох газар нутгийн хэмжээ, хилийн цэсийг тогтоох, өөрчлөх, татан буулгах, үйл ажиллагааны чиглэл, төрлийг тогтоох асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
6.3.Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил дамнасан чөлөөт бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд баримтлах бодлого, чиглэлийг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна. г.м. олон шинэлэг, чухал бодлогууд явагдаж байна.
Монголын талаас анхаарах зүйл бол чөлөөт бүсийн хил, боомтын шалган нэвтрүүлэх харуул хяналтыг сайн байлгах.
25.1.Чөлөөт бүс нь улсын онцгой объектод хамаарна.
25.3.Чөлөөт бүсийн нийтийн аюулгүй байдал, хэв журмыг сахиулах үүргийг цагдаагийн байгууллага гүйцэтгэх юм байна. Импорт, экспортын бараа бүтээгдэхүүн гарч-орохын зэрэгцээ, хар тамхи болон бусад хууль бус үйл ажиллагааг дэлгэхгүй байх үүднээс шалган нэвтрүүлэх хэлтэс чухал үүрэгтэй болно гэдгийг анхааруулмаар байна.

Монгол улсын чөлөөт бүсийн тухай хууль: http://www.legalinfo.mn/law/details/10930

/Бага хурлын танхимын бүрэлдэхүүн/сэдэв: Туркийн хөрөнгийн зах зээл, Казахстаны 25 жилийн амжилт, Худалдааны танхим хэлэлцүүлэг, Тяньжиний худалдааны бүс, Бүс нутгийн логистик, Хонг Конгийн худалдаа хөгжлийн зөвлөл/

ЭЗ, Чөлөөт бүсийн тухай хууль | Л. Болор

Wednesday, April 13, 2016

Миний мэдэх 1990 оны Ардчилсан хувьсгал

"Ардчилсан хувьсгал" гэж нэрлэх улс төрийн бодлого бидэн хоёр 1990-ээд оноос хойш цуг байж. Миний бага нас, аав ээжийн минь эдэлж буй эрх чөлөө, амьдралын төлөө зүтгэх хүч, боломж, хүсэл мөрөөдлийн хаалгыг онгойлгож өгсөн нь 1990 оны Ардчилсан хувьсгал байсан билээ. 1991 онд аав ээж 2-тойгоо Орос явж байсныг санаж байна. Би 2 настай байсан. Миний анхны эрх чөлөө байсан ч юм уу? Өнөөдөр би Ардчилалтай найзлаад 26 жил болж; хүний газарт хүний хэлээр "ус-цас" ярина, гэхдээ би Монгол хэвээрээ. Өдөр, шөнийн ялгаагүй энэ зүрх минь Монголын төлөө цохилдог.

26-н жилийн дараа эргээд харахад, миний аав ээж, ах эгчийн хүсэж байсан Ардчилсан хувьсгал өнөөдөр үгүй байх шиг? Амьдрал нь доройтсондоо тэр үү, нийгмийн ядуурал, төрийн алба хашсан хүмүүс дэндүү баян болоод тэр үү, эсвэл, Монгол улсын хөгжил тэдний санаанд хүрсэнгүйдээ тэр үү? эсвэл төрийн гурван өндөрлөг эрх мэдлээ булаацалдан, ард иргэдийг хуваасанд гомдсон хэрэг үү? Олон зүйлийг би  өөрөөсөө асуух юм. Хариуцлага нь минийх биш ч, дүгнэлт нь надад байна. Миний эдэлж ирсэн эрх чөлөө, боломж, өнөөдөр намайг хүн болгосон цаг vеvvд үнэгүй ирээгүй гэдгийг би мэднэ. Намайг 1988 онд төрж байхад, бидний ирээдүйг бий болгосон Чингис Хаанаас эхэлснийг би мэднэ. Монгол улсын иргэн шүү гэж хил, хязгаар тогтоосон Цэдэнбалын түүхийг би мэднэ. Монгол улсын иргэн, Монгол улсын ирээдүй гэж тогтоосон эцэг эх, өвөг дээдсээ би мэднэ. Өнөөдөр 2016 он, дэлхий дахиний улс төр, хүмүүний мен чанар ихээр өөрчлөгдөж, заримдаа ч тэнгэр-газар, хүн-нохой мэт болох үед Монголын төлөө цохилох энэ сэтгэл хэвээрээ. Энэ мөн чанар биш юм бол өөр юуг мөн чанар гэх вэ? Би Монгол хэвээрээ гэдгийг би мэднэ.

Аав ээжийн минь хүссэн Ардчилал бий болсон гэж бодож байгаа, гэхдээ олон алдаа хийсэн  гэдгийг мэдэж байна. Ах, эгчийн минь үес, шилжилтийн үе гээд зовох нь зовж, амжилтад шургах нь шургаж. Харин миний үе, бидний энэ амьдарч байгаа үе хурдацтай өөрчлөгдөж, бид чирэгдэж байна. Чирэгдэж, хоцрогдож байгааг харж суухад энэ бие минь тайван биш байна. Яагаад гэвэл, бид 1990 онд хийсэн алдааг давтах эрхгүй иргэд, алдаанаас суралцах иргэд. Суралцаж чадаагүй алдааг давтвал Монгол улсын мөхлийн түүхэнд бичигдэх иргэд. Эрх чөлөөгөөрөө бид өнөөдрийн 21-ээр зууны иргэд болсон бол бид Монгол улсын ирээдүйг бий болгох үүрэгтэй бус уу? Ардчиллын эрхийг ашиглан, буруу зөвийг шүүх эрхтэй бус уу? Манай энэ үе, бидний энэ үе, Монгол улсыг зөв чиглэлд нь залах үе бус уу? Ардчиллын хүчээр бий болсон юм бол, сонгон тогтолцоог бий болгох хүчтэй бус уу? Яагаад гэвэл, бидний энэ үе, Монгол улсын Ардчиллын шилжилтийн үеийн Оргилоос Мөхөл хүрэх зааг юм.

Бичсэн зүйлс минь түмэн олонд хүрвэл Монгол Төрийн сүлд сэргэнэ. Хүрч чадахгүй бол энэ бие хүчээ авна. Хэлсэн үг бүхэн эрч хүч болон хуримтлагдаж байгаа гэдгийг бат хэлж чадна. Өнөөдөр та нар хийж чадахгүй бол, маргааш би өөрийн биерээр хийх болно. Монгол улс минь хөгжиж, цэцэглэх цагт, 60, 70, 80, 90-ээд он байтугай 21-ээр зууны хүмүүс бидний бий болгосон тогтолцоогоор аз жаргал хийх болно.

Би бол 1990 оны Ардчиллын хүүхэд, гэхдээ би сонгон Ардчилсан тогтолцоог Монголдоо хэрэгжүүлэх болно. Америкийн Ардчилсан тогтолцоонд сөгдөхгүй, Хятадын Коммунист намд мөргөхгүй, зөвхөн Монгол улс, Монгол нийгэмд нийцсэн сонгон, шилмэг тогтолцоог бий болгоно. Эв нэгдэж, улс хегжине.

Монгол улсын иргэн, Л. Болор |

Tuesday, April 12, 2016

Их гүрнүүдийн их амбиц

Зүүн Ази, номхон далай болон Хятадын Өмнөд тэнгист өрнөөд байгаа арлын сөргөлдөөнийг холбогдох улсуудын ашиг сонирхлоор нь ялгаж болно. Арлын маргаан нь бүс нутгийн аюулгүй байдал болон эдийн засгийн чухал хэсгүүд бөгөөд их гүрнүүдийн бодлогын тэмцлийн талбар болж байна. 
1. Орос-Японы Курил арлуудын  маргаан нь Японы хувьд амин арлууд юм. Учир нь, арлуудад зөвхөн эдийн засгийн ашиг сонирхол тусгахаас гадна, хүн амын шилжилт хөдөлгөөнтэй нягт уялдаатай билээ. Японы жижигхэн арлууд дээр өнөөдөр 126 сая хүн амьдардаг бол Оросоос Курилийн дөрвөн арлуудыг авснаар Япон улсын үндэсний аюулгүй байдлын томоохон асуудал шийдэгдэж байгаа юм. Оросын хувьд энэхүү арлууд нь аюулгүй байдал гэхээсээ илүү эдийн засгийн ач холбогдолтой билээ.

2. Хятад-Японы Сенкаку/ Диао Юү арлууд бол хоёр улсын тэнгисийн хилийг тогтоосон онцгой нутаг дэвсгэр юм. Зүүн Азийн аюулгүй байдлын хүрээнд, энэхүү арлын маргаан нь Хятад-Японы дипломат харилцаанд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болж хувираад тхагас жил болж байна. Японоос гадна, Тайвань бас арлын эзэмшлийг маргалдаж байгаа. Бүр цаашилбал, Окинава дахь АНУ-ын цэргийн бааз нь Сенкаку аралтай ойрхон бөгөөд Япон, Тайваний Хятадын эсрэг байгаа байр суурь АНУ-ын “Дахин тэнцвэржүүлэх” бодлогын хүрээнд давуу тал болж байна.  Бүс нутгийн аюулгүй байдлын хүрээнд, Хятад-Японы арлын сөргөлдөөнийг аль болоx тайван замаар шийдэх нь чухал болно. Гэвч, бодит байдал дээр хоёр талын байр суурь хөдөлшгүй шинжтэй байгаагаас үүдэн, зэвсэгт хүчний мөргөлдөөн гарах аюултай гэж судлаачид сэргэмжилж байна. 

3. Хятадын өмнөд тэнгисийн арлын маргаанууд улам ч ээдрээтэй. Учир нь, өнөөдрийн байдлаар БНХАУ-тай таван улс арлын маргаантай байна: Вьетнам, Малайз, Индонес, Филиппин ба Бурма. Маргааны гол учир нь Хятадын эдийн засгийн гадаад бодлогын томоохон хэсэг болох чөлөөт худалдааны эрх мэдэл, бүс нутгийн ЭЗ-ийн тэргүүлэгч байх амбицтай нягт уялдаатай юм.  Нөлөө талаас, АНУ-ын “Дахин тэнцвэржүүлэх” бодлого хийгээд холбоотон улсаар дамжуулсан арлуудын эрх мэдлийг булаацалдах чиг үүсээд байна. Эдгээр ээдрээтэй асуудлыг бүхлээр нь харвал, их гүрнүүдийн их амбиц жижиг улсыг чирэх аюултай мэт. Их гүрний амбицын дор жижиг улс хөгжих эсвэл мөхөхийн эрмэг дээр. Зүүн Ази, номхон далай болон Хятадын өмнөд тэнгис дахь арлын маргаанууд нь БНХАУ-ын гадаад бодлогын томоохон сорилт болж байгаа юм. АНУ ч бас өөрийн бодлогын хүрээнд холбоотныг ашиглан хүчээ авч байгаа нь бодит юм. 

Л. Болор

Эмхтгэсэн, эх сурвалж:

1. Япон-Орос Курил арлын маргаан: http://www.bbc.com/news/world-asia-pacific-11664434

2. Япон улсын хүн амын тоо: http://www.worldometers.info/world-population/japan-population/

3. Япон-Хятадын Сенкаку-Диао Юү арлын маргаан: http://www.scmp.com/topics/diaoyu-islands-0

4. Японы тэнгисийн цэргүүд: